sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Шиньхуа/. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш Йемен улсад булчин задрах тахал буюу холер өвчний халдвар авсан 704 454 тохиолдол бүртгэгдээд байна гэж Хятадын "Шиньхуа" агентлаг мэдээллээ. 
 
ДЭМБ-ын пүрэв гарагт гаргасан мэдээгээр Йемен улсын 23 мужийн 22-т нь булчин задрах тахал өвчнөөс үүдэлтэй амиа алдсан хүний тоо 2 103-т хүрчээ.
 
Арабын тэнгист байрладаг 4 арлаас бүрддэг Сокотро л уг халдварт өвчин тархаагүй цорын ганц муж болоод байгаа юм. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар, Йемений баруун хойд хэсэгт оршдог Нажжах мужид уг өвчний улмаас хамгийн олон хүн буюу 400 хүн нас барсан байна. Харин тус улсын баруун хэсэгт орших Нудайда мужид уг өвчнөөр өвчилсөн хүний тоо хамгийн олон буюу 91 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 
 
2014 онд шиа босогчид тус улсын бараг ихэнх хэсгийг эзэлж авснаас хойш Йемен улсад одоо хүртэл зөрчилдөөнтэй хэвээр байгаа бөгөөд 2015 онд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш зөрчилдөөн улам ширүүссэн юм. 
 
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлж байгаагаар,  мөргөлдөөн болсноос хойш 3 сая гаруй йемен хүн орон гэрээ орхин дүрвэж, 20 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг нэн шаардлагатай байгаа ажээ.  
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг