Дэлхийн хамгийн баян эмэгтэй нас баржээ

Нийтэлсэн: 2017-09-22 09:40:31

ПАРИС. /Би-Би-Си/.  Гоо сайхны “Лореаль” компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа нас барсан тухай түүний ар гэрийнхэн мэдэгдсэнийг Их Британийн “Би-Би-Си” телевиз уламжилжээ.
 
Түүний ар гэрийнхний мэдэгдсэнээр, Л.Беттанкур энэ долоо хоногийн лхагва гарагийн шөнө “амар тайван”-аар амьсгал хураасан байна.
 
 2017 оны тооцоогоор, хатагтай Л.Беттанкурын 33 тэрбум еврогийн хөрөнгөтэйгөөр "дэлхийн хамгийн баян эмэгтэй" гэгдэж байв.
 
Тэрбээр 2012 онд компанийнхаа ТУЗ-өөс гарснаасаа хойш олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцохоо байсан бөгөөд түүнийг сэтгэцийн олдмол өвчин туссан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан юм.
 
“Лореаль” компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай Л.Беттанкур нь  компани, ажилтнууддаа байнга анхаарал тавьдаг гайхамшигтай хүн байсан. Энэ компанийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. Биднийг энэ үзэсгэлэнт эмэгтэй үүрд орхин бурхны оронд заларлаа. Бидний сэтгэлд түүний гэгээн дүр төрх, эелдэг найрсаг зан чанар үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.
 
"Лореаль"-ийн вант улс
 
Хатагтай Л.Беттанкурын хөрөнгө, үүний дотор “Лореаль”-ийн хувьцаа нь түүний охин Франсуа Беттенкур-Мейерст очжээ.
 
Хоёр зээ охиных нь нэг болох Жан-Виктор Мейерс эмээгээ залгамжлан “Лореаль”-ийн ТУЗ-д орсон байна.
 
Л.Беттанкурын эцэг Эжен Шуллер 1909 онд үсний будагны компани үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр дэлхийн хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүн үлйдвэрлэгч компани болох “Лореаль” болж өргөжөөд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: