sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Авьяаслаг монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчдын нэг латин бүжгийн “Moon dance” хамтлаг өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болсон “Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2017”-ий дархан аварга болж, ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.
 
Харин энэ жилийн ДАШТ-ийг Австри улсын Вена хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн тус хамтлагийн 18 бүжигчин, багийн дасгалжуулагч О.Саранхүү, О.Оюунбат нарын хамт амжилтаа ахиулахаар оролцох болсон талаар хамтлагийн ахлагч О.Эрдэнэ-Очир ярилаа.
 
Тэд өнгөрсөн жил Герман улсын Бремэн хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах латин бvжгийн тэмцээнд “Мөсөн хатан” бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлсэн амжилтыг гарган, эх орондоо латин бүжгийн анхны цомыг авч ирсэн билээ. 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг