sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэлтийн ажлын хүрээнд энэ сарын сарын 11-15-нд 154 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна.
 
Мөн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос 8 сая 827 мянга 240 вон олгуулжээ. Тухайлбал, “Самсунг” даатгалын газарт ажиллаж байсан иргэдэд 13 дахь сарын цалин болох 2 сая 456 мянга 780 вон, нутаг буцах зардалд 1 сая вон олгуулсан байна. Мөн улсад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж гэмтсэн иргэнд Үйлдвэрийн болон гэнэтийн ослын даатгалын газраас 5 сая 370 мянга 460 воныг нөхөн олгуулжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг