sonin.mn
БАГДАД. /Шиньхуа/. Пүрэв гарагт Иракийн өмнөд нутгийн Ди Кар мужийн Насрияа хотоос холгүй орших газарт нэг автомашин дэлбэрч, буудалцаан болсны улмаас 83 хүн амь үрэгдэж, 93 хүн шархадсан гэж тус улсын холбогдох албаны хүн мэдэгдлээ.
 
Ди Кар мужийн Нэгдсэн эмнэлгийн  тэргүүн Жасим Аль-Халеди өнөө өглөө Хятадын “Шиньхуа” агентлагт утсаар мэдэгдэхдээ “Хоёр халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 83 болж нэмэгдээд байна. Мөн шархадсан 93 хүнийг эмчилж байна” гэжээ.
 
Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Иран улсын иргэд байгааг тэрбээр мэдэгдсэн байна.
 
Нийслэл Багдад хотоос 375 км зайтай Насрияа хотын баруун хэсэгт орших Фадак хэмээх газрын нэгэн ресторан руу өчигдөр үдээс хойш зэвсэгт этгээдүүд дайрч орон гал нээсэн бол тус рестораны ойролцоох цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгийн хажууд гэмт этгээдүүд автомашин дэлбэлжээ.
 
Үй олноор нь хөнөөх зэвсгүүдийг олж устгах нэрийдлээр 2003 онд АНУ Иракт цэргээ оруулсны Иракийн байдал тогтворгүй болж, халдлага хүчирхийлэл газар авч, “Лалын улс” тэргүүтэй босогчид гаарахад хүрсэн гэж шинжээчид үздэг юм.
 
АНУ-ын энэ дайн Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейныг суудлаас нь түлхэн унагааж, цаазаар авахад хүргэсэн билээ. Америкчууд тус улсаас өнөө хэр нь ямар ч цөмийн зэвсэг олж чадаагүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг