Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв

Нийтэлсэн: 2017-09-14 15:38:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, хоёр орын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Тавантолгой нүүрсний уурхайгаас тээвэрлэгдэж буй нүүрс тээвэрлэлт Ганц модны боомтоор нэвтрэх үйл ажиллагаа саатсаны улмаас автомашины урт дараалал үүсч тээвэрчдэд онц хүндрэлтэй байгаа тухай дурьдалаа. Мөн  энэ асуудлыг яаралтай хэвийн байдалд оруулах Хятадын боомтын болон холбогдох бусад байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Энэхүү асуудлын хүрээнд тус чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах арга хэмжээг Монголын талаас шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын чиглэлд Хятадын талтай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
 
Элчин сайд Син Хаймин тулгамдаад байгаа дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжилж, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 19:08:06, 202.179.26.112Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: