Доктор Г.Золбаяр: Тувачуудын ДНК Монголчуудынхтай 99 хувь тохирч буйг судалгаагаар тогтоосон

Нийтэлсэн: 2017-09-13 11:40:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал, хэл шинжлэлийн ухааны доктор Гагаагийн Золбаяртай Монголын тува иргэдийн нийгмийн амьдрал, Тува судлалын асуудлуудаар ярилцлаа.
 
-Та уг байгууллагын захирлаар олон жил ажиллаж байна. Байгууллагын өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье?
 
 -Манай байгууллагаа ШУА-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв гэсэн нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Түүх, угсаатны зүй, хэл шинжлэлийн салбар, байгалийн шинжлэл, экологийн салбар, эдийн засгийн салбар гэсэн гурван салбартайгаа 2015 он хүртэл ажиллаж ирсэн юм. Хамгийн оргил үедээ 18 ажилтантай ажиллаж байлаа. Тус аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг үндэстэн ястнуудын түүх, хэл, соёл, угсаатны зүй, зан заншил, биет болон биет бус соёлыг өвүүдийг онцгойлон судалж, энэ чиглэлээр хэд хэдэн бүтээл гаргасан. Мөн Монгол Алтайн нурууны ургамалжилт, байгаль экологийн бүтэц, тогтоц, Монгол Алтайн нурууны эко системийг судалж, бүтээлүүд гаргалаа. Харамсалтай нь 2015 онд өмнөх Засгийн газар эрдэмтдийн саналыг авалгүйгээр Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийг татан буулгаж, Философийн хүрээлэнтэй нэгтгэсэн. Судалгааны чиглэл, зорилго шал өөр байгууллагын харьяанд ажиллаж байна. Урьд нь байсан 2 салбар маань байхгүй болсон. Одоо цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн аймаг дахь салбар гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна.
 
-Одоо ямар судалгааны ажлууд дээр төвлөрч ажиллаж байна?
 
-Бид одоо Ховд голын сав газрын байгалийн зэрлэг чацарганын талаар судалгаа явуулж байгаа. Энэ судалгаа маань 2017 онд багтаан дуусах ёстой. Уг ажлыг БНХАУ-ын Алтай аймгийн эрдэмтэд болон Увс аймгийн Ургамал судлалын хүрээлэнтэй хамтран хийж байна. Дараагийн судалгаа бол Монголын тувагийн угсаатны зүйн судалгаа юм. Тувагийн угсаатны зүйн судалгаа өнөөдөр хүртэл дорвитой хийгдээгүй иржээ. Бид өмнө нь Монголын казах болон урианхайн угсаатны зүйг судалж, ном болгож хэвлүүлж байсан. Олон нийтийн зүгээс уг судалгааны ажлуудад сайшаалтай хандаж, өндөр үнэлгээ өгсөн юм.
 
-Аливаа судалгааны ажлыг хийхийн тулд хөрөнгө мөнгө шаардагдах нь гарцаагүй. Энэ асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
 
-Энэ жилээс шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний зардлыг маш их хэмжээгээр танасан. Манай байгууллагад ямар нэгэн эрдэм шинжилгээний зардал байхгүй. Өөрсдийн танил тал, боломжтой сувгуудыг ашиглаад судалгаагаа хийж байна. Учир нь бид одоо хийж байгаа судалгааны үр дүнг яаралтай гаргаж, дараагийн судалгаандаа орох ёстой.
 
 -Шинжлэх ухааны байгууллагыг орон нутгаас хэр дэмжиж байна?
 
 -Одоогоор бодит дэмжлэг үзүүлсэн асуудал байхгүй байна.
 
-Та 1998 онд "Монгол дахь Тува угсаатны аман зохиолын төрөл зүйлийн бүрэлдэхүүн, онцлог" сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан хүний хувьд өнөөдөр манай улсад Тува судлалын ажил хэр зэрэг явж байна гэж боддог вэ?
 
-Монгол Улсад Тува судлал 1985 оноос үүсч бий болсон. Тухайн үед Монгол судлалын хүрээнд манай орны бүх үндэстэн ястан, угсаатнуудыг судлах зорилго тавьсан байна. Тус салбарын анхны эрдэмтдээс бол академич Л.Болд, Х.Сампилдэндэв, Д.Цэрэнсодном нарыг нэрлэж болно. Тэдний дараа олон эрдэмтэд төрөн гарч, Тува судлалыг тал талаас нь судлах оролдлогууд эхэлсэн юм. МУИС-ийн эрдэмтэн Б.Мөнхцэцэг энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Түүхийн хүрээлэнгийн Угсаатны зүйн тасгийн эрхлэгч Б.Баатархүү Монголын тувагийн угсаатны соёл сэдвээр докторын зэрэг хамгааллаа. МУИС-ийн багш Д.Баасанбат монгол-тува бичгийн хэлний дундын үгний судалгааг хийсэн байгаа. Мөн 2015 онд Төв архивд байгаа тувачуудын түүх, соёлтой холбоотой асуудлуудыг нэгтгээд «Алтайн тувачуудын цадиг оршив» гэдэг бүтээлийг гаргаад Монгол Улс даяр оршин сууж байгаа тувачуудад тараасан юм. Мөн манай аймгийн Цэнгэл сумаас гарсан тувачуудын хэл, аман зохиолыг судалж буй эрдэмтэд байгаа. Х.Гансүх доктор маань тува хэлний талаар судалгаа явуулж байна. Тус сумаас гарсан Баярсайхан гэдэг залуу «Тувачуудын мал аж ахуйд холбогдолтой үг, хэллэг» сэдвээр докторын зэрэг хамгаалсан байгаа.
 
-Тува үндэстнийг зарим эрдэмтэд түрэг гаралтай гэдэг. Зарим судлаачид монгол угсаатнуудын жагсаалтад багтаадаг. Уг асуудал сүүлийн үеийн судалгаануудад хэр зэрэг хөндөгдөж байгаа бол?
 
-ОХУ-ын Тува Улсын эрдэмтэд генетикийн судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнгээр тувачуудын ДНК монголчуудын ДНК-тай 99 хувь тохирч байгаа нь тогтоогдож, олон жилийн маргааныг эцэслэсэн юм. Хэл бол түүхийн явцад бий болдог зүйл. Казах, монгол, тува хэлийн аль нь эхэлж үүссэн вэ? Тува, монгол хэл хоорондоо төрөл хэл үү? Тува, казах хэл нь төрөл хэл үү гэдгийг тогтооход маш олон жилийн шинжлэх ухааны судалгаа шаардагдана. Тува хэл бол казах хэлтэй ч, монгол хэлтэй ч төрөл хэл. Аль алины ч дунд нь байдаг. Тийм учраас хэлээр нь аваад тухайн үндэстний гарал үүслийг тогтоох хэцүү юм.
 
 -Тувачуудын шашин шүтлэгийн талаар ярихгүй юу?
 
 -Тувачууд бол эрт дээр үеэс бөө мөргөлийг шүтэж ирсэн. 1850-иад оноос шарын шашинд орсон. Нэг хэсэг нь шарын шашнаа, ихэнх хэсэг нь бөө мөргөлөө шүтэж байна.
 
 -Сая та тувагийн ард түмэн генетикийн судалгаагаар монгол угсаатан болох нь тогтоогдсон гэлээ. Аль үеэс энэ харилцаа эхэлсэн гэж үздэг вэ?
 
-Хятадын түүхэнд ойн иргэд, талын иргэдийн талаар бичигдсэн байдаг. «Кумоси» нар гэж тэмдэглэгдсэн. Түүхэнд зарим үед ил гарч ирээд, зарим үед далд орчихдог. Кумоси нарыг монголчууд бидний өвөг дээдэс хэмээн ярьдаг. Зарим эрдэмтэд бол тэднийг урианхайчуудын өвөг дээдэс гэж батлаад бичээд байна. Манай тувачууд бас өөрсдийнхөө түүхийг судлах явцад кумоси нарыг өвөг дээдсээ хэмээн үздэг болсон. ІХ зуунаас тувачуудын нэр түүхэнд бүдгэрээд, ХІІ зуунд гараад ирсэн байдаг. Энэ хооронд кумоси нэрээр байсан уу, эсвэл Уйгар, Хиданы хаант улсуудын эрхшээлд байсан уу гэдэг асуудал тодорхой бус. Тувачуудын нэр XVIII зууны үед бас түүхэн дээр алга болчихдог. Учир нь Манжийн хааны үед Алтайн уулсыг нутаглаж байсан тувачуудыг Алтайн урианхайчууд, Тагна ууланд нутаглаж байсныг нь Тагнын урианхайчууд гэж гаднаас нь нэрлэсэн байдаг юм. Үүнээс болж ХХ зууны эхэн хүртэл түүхийн судруудад Тува гэдэг нэр нэг их тааралддаггүй.  Урианхай нэрийн доор явж ирсэн.
 
-Хөвсгөлийн цаатан иргэд тувачуудтай хэр зэрэг холбоотой вэ?
 
-Цаатнууд бол тувагийн нэг салбар л даа. Казах үндэстний аргын, найман, хэрэйд гэж дотроо хуваагддагтай адилхан юм.
 
-Хэл, зан заншилд нь ялгаа бий юу?
 
-Бага зэрэг ялгаа байдаг. Тува үндэстэнд хоёр том соёл байдаг. Нэг нь тайгын соёл. Тайгад төрж, цаа буга маллан, ан агнаж, бүх насаараа тайгад амьдарч байгаа цаатан-тувагийн соёл үүнд хамаардаг. Нөгөөдөх нь талын соёл юм.
 
-Хэдэн жилийн өмнө нь Хятадын Алтай аймгийн Ханаас гэдэг газарт амьдардаг тува иргэдтэй уулзаж байлаа. Хятадад байгаа тува иргэдийн талаар ярихгүй юу?
 
-Алтайн урианхайн Ёст гүний хошуу гэж байсан. Манай хошууны нутаг дэвсгэрийн багахан хэсэг нь Ховд голын хөндий юм. Ихэнх нь Ханаас, Цагаан хав, Улаан хав, Буурчин гэдэг газрууд байжээ. 1910 онд Манжууд Ховдын хязгаарыг 2 хувааж, Алтайн цаад талд байгаа нутгийг Алтайн хязгаар, наашаа харсан хэсгийг Ховдын хязгаар гэж хуваасан. Үүнийг дагаад манай хошуун бас 2 хуваагдсан байна. 1912 онд хошуу бүхлээрээ Монголын төрийг дагаж орсон байдаг. 1918 онд Монголын автономит эрхийг устгаад, Шар сүмд хятадын цэргийн хүч олноор төвлөрсөн. Тэгээд Алтайн цаашаа харсан хэсгийг хүн ардын хамт Хятадын нутаг хэмээн зарласан байдаг. 1921 онд хоёр улсын хилийг тогтооход тус нутаг Хятадын хилд оржээ.  Ингээд л харьцаа тасарсан даа.
 
 -Монгол Улсад амьдарч байгаа тува иргэдийн тоо хэд вэ?
 
-2010 оны хүн ам, орон сууцны тооллогод манай улсын тува иргэдийн тоог 5169 гэж заасан байна лээ. 1963 онд гарсан «Справочник МНР»-бүтээлд манай улсад 20 мянган тува хүн байдаг талаар бичсэн байдаг. Мөн 1944 оны хүн амын тооллогод Цэнгэл хайрхан сумд 4500 тува хүн тоологджээ. Тэгээд 1965 оноос ийш тийшээ нүүж эхэлжээ. Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурын загасны сангийн аж ахуй, Хэнтий аймгийн Бэрхийн уурхай, Налайхын нүүрсний уурхай болон 70-аад оноос эхэлсэн атар газрыг эзэмших хөдөлгөөн гээд эх орны маань өнцөг булан бүрд тархан ажиллажээ. Тэр үед төр засгийн зүгээс ийм ажлуудад орон нутгаас залуусыг маш олноор татан оролцуулж байсан. Төв аймгийн Заамар сумд л гэхэд 100 өрх очиж байсан түүхтэй. Мөн Батсүмбэр сумд 80 өрх нүүж очих жишээтэй. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд 10 жилийн дотор 250-иад өрх нүүжээ. Одоо Цэнгэл сумд 1500 орчим л тува иргэн үлдсэн байгаа. 
 
-Тувачуудын  тоо буурсан шалтгаан юу вэ?
 
-Бид өнгөрсөн жил судалгаа хийж үзсэн юм. Судалгааны дүнгээс харахад манай Цэнгэл сумын тува өрхүүдийн өнөөдөр ихэвчлэн 4-6 ам бүлтэй байгаа аж. 1990 оны судалгаанд 7-9 ам бүлтэй байжээ. Ийнхүү 20-иод жилийн дараа ихэвчлэн 4 ам бүлтэй, олон бол 6 ам бүлтэй болж буурчээ. Ховд аймгийн Буянт сумд бас тува иргэд амьдардаг юм. Алтайн тувачуудын зарим хэсэг нь  1944 онд энд ирж суурьшсан байдаг. Манай судалгаанд Ховд аймагт 1500 тува хүн байгаа талаар дурдагдсан. Тэрнээс 800 хүн өөрийгөө тува гэж хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 700 хүн иргэний үнэмлэхээ бичүүлэхдээ захчин, мянгад, г.м. өөр овог авсан байна. Эдгээр хүмүүсээс овгоо яагаад өөрчлөх болов гэж асуухад: «Тува гэхээр биднийг ажил төрөлд авахгүй. Тува хэлийг мэдэхгүй учир заавал тува овог авах шаардлагагүй. Ээжийнхээ овгийг авсан» гэх мэтээр хариулсан байдаг. Ийм асуудлууд тувачуудын тоо буурахад нөлөөлж байгаа гэж бодож байна. Нөгөө талаар төвийн аймгуудад шилжсэн хүмүүс монголчуудын адил Боржигон овгийг ихээр сонгосон байдаг. Ер нь монголчуудын тавны нэг нь Боржигон овогтон гэсэн онигоо байдаг шүү дээ.
 
-Цэнгэл сумын Тува бага сургуулийн үйл ажиллагаа ямархуу явагдаж байна?
 
-Боловсролын яамны сайдын тушаал гараад сурах бичгүүд нь тува хэлээр хэвлэгдээд гарч байна. Энэ жил гурав дахь сурах бичиг хэвлэгдэж байгаа ч үр дүн бага байгаа. Сургуулийн байрыг засварлах, халуун ус барих, доторх тавилга, эд хогшлыг нь сайжруулах ажлууд хийгдэж байх шиг байна. Хамгийн тулгамдсан асуудал бол тува хэлээр хичээл зааж байгаа багш нарын хэлний мэдлэгийг сайжруулах явдал юм. Тува хэл, уран зохиолын хичээл болж байгаа. Харин урьд нь газар зүй, математик, түүх зэрэг хичээлүүдийг тува хэлээр зааж байсан туршлага байхгүй учраас асуудлууд гарч байх шиг байна. Жишээлбэл, багш нар мэдэхгүй үгээ монголоор заачихдаг. Үүнийг хүүхэд багшийн хэлснээр хүлээж авчихдаг тул дараа нь тува хэлээр язгуураар сэргээж заах хүндрэлтэй юм. Уг асуудлыг Х.Гансүх доктор салбарын яамд тавьж, нааштай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
 
-Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, нэмэлт сурах бичгээр хангах чиглэлээр ОХУ-ын Тува улстай хамтарч ажиллах боломж байна юу?
 
-Тэдний сурах бичигт орос хэлийг түлхүү оруулчихсан байна. Сургалтын стандарт бас таарахгүй. 1990-ээд онд сурах бичиг авч ирж байсан ч үр дүнд хүрээгүй. Тийм учраас байгаа хөрсөн дээрээ нутгийн тувачуудын хэлний онцлогт нийцүүлэн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Нөгөө талаар тэдний хэл манай тувачуудын хэлнээс тасраад 300 орчим жил болсон. Дуудлагын ялгаа үгийн утгын ялгаа байна. Тус улстай боловсрол, соёл, урлагийн салбарт нягт холбоотой ажиллаж байгаа. Жил бүр оюутнууд сургаж байна. Гэхдээ манай залуучууд тэнд гэр бүл болох, ажилд орох зэргээр үлдчихдэг асуудал ихээр гардаг.
 
-Тува судлалын чиглэлээр бэлдэж байгаа шавь нар байгаа юу?
 
-Нэг шавь маань Тува судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан Баярсайхан гэж залуу байгаа. Тува улсад 2 хүн аспирантурт суралцаж байна. Мөн энэ байгууллагад бас нэг хүн ажиллаж магистраа хамгаалаад байна. Зарим шавь нар эрдэм шинжилгээний ажлын хүнд хэцүүг тэсч чадалгүй ухарсан тохиолдол бас бий. Залуучуудын шинжлэх ухааны салбарт ажиллах сонирхол буураад байгаа. Энэ бол Монголын төр засаг шинжлэх ухааныг огт анхаарахгүй байгаагийн шинж. Дэмжлэг гэж нэг  ч юм байхгүй. Орон тоо төсөв нь ерөөсөө нэмэгддэггүй, эсрэгээрээ хасагддаг. Нэг Ерөнхий сайд гарч ирээд илдээ далайхдаа хамгийн түрүүнд шинжлэх ухааныг цавчих гээд байдаг. Харин ШУ-ны байгууллагуудыг овоо дэмжиж Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг 5 дахин нэмэгдүүлнэ гээд байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар даанч урт наслалгүй  уначихлаа шүү дээ. Хэрэв  засаг тогтвортой байсан бол шинжлэх ухааны салбар овоо зүгшрэх байсан ч юм уу Байдал ийм л байна.
Гэхдээ яахав тува судлал монгол улсад эрчимтэй хөгжиж байна. Олон залуучууд судалгаа хийж жил бүр эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдэн гарч байна. Үүнд баяртай байгаа.
 
- Гадаадын тува судлаачидтай хэр зэрэг хамтарч ажиллаж байна?
 
-Тува судлалын төв ОХУ-ын Тува улс болж байна даа. Мөн 2016 оны 11 дүгээр сард Туркийн Анкарагийн Их Сургуульд хоёр дахь төв нээгдсэн юм. Тэр нь түүх, хэл шинжлэл, аман зохиолын тасагтай. Би өөрөө нээлтэд нь оролцоод ирлээ. Тэнд Америк, Япон, Герман, Иран, Унгар зэрэг арваад орны Тува судлаач эрдэмтэдтэй уулзаж, 4 жил тутам олон улсын хурал хийж байхаар болсон. Одоохондоо ажил нь жигдрээд явчихаагүй байна. Ямар ч байсан холбоо тогтоож, хамтран ажиллах эхлэл тавигдсан гэж ойлгож болно.
 
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
 
 -Улс орон ч бай, орон нутаг ч бай шинжлэх ухаанаа битгий орхиоч гэж хэлмээр байна. Нийгмийн хөгжил, шинжлэх ухааны үндсэн дээр явна. Бид судалгаа хийж, бүтээл туурвиж ард иргэд, багш нарыг цэнэглэхийг оролддог. Учир нь хэл, соёл нь хэвээр байх юм бол тухайн үндэстэн оршин тогтносоор байна. Устчихвал «манкүртүүд» бий болно. Үүнийг бүх түвшинд ойлгох хэрэгтэй. Монгол хэл байгаа болохоор л бид өнөөдөр тусгаар улсад амьдарч байна. Монгол хэл соёлоо хөгжүүлж түгээн дэлгэрүүлж яваа эрдэмтдэдээ төр баярлах хэрэгтэй. Хэрэв шинжлэх ухааныг урдаа тавиад, ирээдүйн хөгжил эрдэмтдийн толгой дотор байна гээд 1990 онд тунхаглаад явсан бол Монгол Улс өдийд маш хол хөгжчихсөн байх байсан. Төр засаг үүнийг л анхаараасай гэж хүсэж байна. Миний мэдэхээр маш олон мундаг эрдэмтэд Монголын төр засагт гомдож харьд гарч бүтээлээ үнэлүүлж сайн сайхан явж байна. Үүнийгээ “тархины цагаачлал” гэж нэрлэж эх оронд минь шинжлэх ухааныг гадуурхдаггүй дэмждэг болсон цагт эргэн ирэхэд бэлэн гэж хэлцгээдэг. Олон жил бэлдсэн мундаг эрдэмтдээсээ салж байгаа нь Монголын эмгэнэл юм даа. Үүнийг ойлгодог засаг төр гарч ирвэл Монгол Улсын хөгжил ойрхон байна. Олон эрдэмтдийн толгойд эх орноо хөгжүүлэх олон сайхан төсөл зүүд болоод замхарч байна. 
 
- Ярилцлага өгсөнд баярлалаа!
 
Ө.Нурболат
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

47 сэтгэгдэл харуулж байна        

  1. Днк шинжилгээгээр халхуудтай хамгийн ойр нь тува биш хасаг гэж гараад байгаа шдээ.

    Зочин, 2017-09-13 13:07:43, 202.55.191.102Хариу бичих

  2. Eebee chi bolil do

    Зочин, 2017-09-13 14:37:28, 103.212.117.143

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-13 14:46:41, 202.179.25.126

    Тува угаасаа Монголын түүх соёлтой салшгүй холбоотой Уринхай нар шүү дээ оросчлох бодлогоос болж Монголоо мартсан зомби болж хувирсан .оросуудын зохиосон Тува гэж зохиомол хэл Монгол хэлний Буриад Ойрд Халх Өвөрлөгч нар шиг нэг аялга юм шүү Монгол үгнүүдэд мэс засал хийж Оюуныг Оюн Уулыг Оол болгож үг болгонд баахан Ы үг нэмсэн Чечений 1р дайнаас өмнө Тува нар оросуудыг зодож хөөж ерөнхийлөгч Борис Ельцинийг сандаргаж байсан түүхтэй

    Зочин, 2017-09-13 16:57:16, 103.229.123.3

    Яагаад болохгүй гэж Казах, Тува, Киргиз нарыг Монголчууд олон удаа эзлэж эмс охидыг нь булаан авч цус холилдож байсан тул ДНК- ижил байхаас яахав. Төв азийн энэ жижиг угсаатуудыг Монголчлох үйл явц олон удаа давтагдсан гэж ойлгож болно. Монголчууд Манжид дарагдсан сүүлийн 300 жилд л эд нар Орост дагаж орсноос биш үргэлж л Монголчууд бидний байгуулсан улсын хаяа хацавчинд толгой бөхийлгөж биднийг царайчилж явсан шүү дээ тэд.

    Бид, 2017-09-13 17:04:39, 183.81.171.150

    Тувачууд 2-3 р зууны үед эгшиг зохицдоггүй өвөрмөц монгол хэлээр ярьдаг байсан нь батлагдсан. Саяхан эрдэмтэд Баруун Сибирээс Хятад руу 2-3 р зуунд нүүсэн Тоуба хүмүүсийн номны хэсгийг олсон. Тэр номны үгүүдииг судлан ингэж дүгнэлт гаргасан. Тувачууд 4-р,5-р зуунд монгол хэлээ мартан түргээр ярьдаг болсон.

    иргэн, 2017-09-13 20:45:46, 75.65.189.225

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Казахский президент Нурсултан Назарбаев оказался потомком Чингисхана, - "Жаны ордо" 12:01 25.11.2016 Казахский президент Нурсултан Назарбаев оказался потомком Чингисхана. К такому заключению пришли ученые соседнего Казахстана, объявив это новость всему миру. При этом какой-либо подтверждающей информации о причастности Нурсултана Назарбаева к потомкам монгольского Чингисхана не имеется. Не сообщается, в каком колене он именно потомок. Но, по словам казахстанских ученых, дальним предком Назарбаева является Чингисхан. Недавно глава Национального банка Казахстана Данияр Акишев сообщил, что скоро появится новая купюра номиналом в 10 тысяч казахских тенге с изображением Нурсултана Назарбаева. Как пояснил журналистам глава Нацбанка РК, на купюрах зарубежных стран за высокое служение своему государству изображены такие персоны, как Нельсон Мандела, Мустафа Кемаль Ататюрк, Ли Куан Ю, Уинстон Черчилль и другие. Нурсултан Назарбаев также высоко служит казахскому народу. Значит, он достоин, чтобы его изображение появилось на купюре, заявил Д. Акишев. Очень интересно, поживем-увидим, какие еще удивительные факты всплывут о Назарбаеве. У нас Бегиш Аматов давно доказал, что Чингисхан имеет кыргызские корни. Тогда получается, что Назарбаев является потомком кыргызов. Это довольно интересная версия. А что скажут казахи по данному поводу? Источник: газета "Жаны ордо" №28 от 25.11.2016/ стр. 16

    Зочин, 2017-09-13 13:14:40, 202.55.191.102Хариу бичих

  4. все казахы являются потомками чингисхаана и предками англичан. Вообще сначало были только казахи, потом слово появилось.

    Крутые они у нас., 2017-09-13 13:55:51, 202.131.247.98

    Не путай оролманы и мамбеты. Рабы джунгар и всё.

    Зочин, 2017-09-13 17:28:24, 124.158.78.5

    Нету такой националность как "казах". Казахы это геополитичискай понимания. Группа многих этносы.

    Зочин, 2017-09-13 17:31:27, 124.158.78.5

    Идиоты

    Зочин, 2017-09-13 20:13:27, 109.88.215.204

    Казахы для степняков как Укропы для славян.

    Зочин, 2017-09-14 00:13:20, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Генетические исследования, проводимые в Казахстане, дали потрясающий результат. Ученые — генетики доказали прямую наследственную связь между президентом Республики Казахстан Нурсултаном Назарбаевым и великим правителем древности Чингисханом.

    Зочин, 2017-09-13 13:15:43, 202.55.191.102Хариу бичих

  6. Who knows genetic strain of the Great Khagan? Answer is no one.

    Зочин, 2017-09-13 17:15:00, 202.179.31.31

    Казахы для степняков это как Укропы для славян

    Зочин, 2017-09-14 00:14:46, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  7. ugur orosod negdsen cherbakuud bidend hamaagui muuhai ataarhuu archaagui zalhuu humuus orosiin muu muuhaig duuraisan har tamhia tataad zuuguud yabaj bhdaa taarsan hogiin humuus

    cherbak, 2017-09-13 13:21:38, 182.160.2.216Хариу бичих

  8. Тэнэг хулгайч вэ,өөрийгөө их халха гэж нэрлэдэг тангад юм уу хужаа байна даа,чи

    Зочин, 2017-09-13 14:06:20, 202.131.247.98

    182.160.2.216 Монголчуудыг нутаг нугаар ялган доромжилж,нэг Монгол үндэстний эсрэг хамгийн сайн тэмцэж,Оросуудын өмнө их гавьяа байгуулсан пиздаагүй ярьж чаддаггүй,Ми уяачийн Төв аймгийнханд Зөвлөлт гүрний төгсгөлд Оросуудыг хамгийн түрүүн нутгаасаа босч хөөсөн Тувачууд үнэхээр үндэстний хувьд ч газар нутгийн хувьд ч хамаагүй гэдэг үнэн.

    Зочин, 2017-09-13 14:29:45, 202.179.25.212

    халх генетикээрээ тангад болвол хасаг ч бас тангад болох ёстой.

    Зочин, 2017-09-13 14:30:16, 202.55.191.102

    Hogshoon oopoo negdeegui shu de .ter bol sots ueiin tarhi ugaalga .ovormgl buriaduud ch ter

    Зочин, 2017-09-13 14:39:35, 103.212.117.143

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Мээк нар олширч ээ

    Зочин, 2017-09-13 14:21:44, 122.201.31.97Хариу бичих

  10. Тов аймгийхан дотор оорсдийгоо их шавь гэж нэрлэдэг хурээний товд лам нарын хуухдууд, хятад худалдаачид, манж тушмэдийн хуухдууд, хожим урьдаас нууж ирсэн барга, харчины ур сад арвин бий

    Зочин, 2017-09-14 07:42:53, 122.201.31.88

    Таны нэр:

    Тайлбар:

  11. mal chin yugaa yariad bn, hun orongutan 2 iinh 99.9 tei bdg biz dee?

    Зочин, 2017-09-13 14:26:11, 103.57.93.237Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-13 14:47:35, 202.179.25.126Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Манай МАН-АН-н ноход шиг улсаа сөнөөж өөрсдөө баяждаг ноходоор түрүү хийж байхаар улсаа ч хөгжүүлдэг,өөрөө ч баяждаг Нурсултан шиг эзэнтэй байхад болохгүй юмгүй.Газар,Тэнгэр хоёр шиг зөрөөтэй үзэгдэл.тийм эзэн Чингис хааны удам байх ч биз.Боржигин овогтой тайж язгууртай атлаа "Сургууль сөнөтүгэй,багш нар тараасай" гэж орилоод явж байдаг Никитоны батчулуун гэгч золбирсон шаар шиг хогийн амьтад бол яаж улс үндэстнээ манлайлах юм бэ.Хичнээн удам байгаад ч золбирсон хог шаарнуудад хараал хүрэг.Тэд ямар ч ДНК-тай байгаад хэрэггүй.

    зочин, 2017-09-13 14:54:17, 103.229.120.191Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Tuva Mongol Kazak 3 bol ah duu 3 undesten shuu dee. C3 genitei uur undesten bhgui. Solongos Japan Hyataduud hoorondoo turul Mongolt bagahan ch hamaagui. Eniig DNA helj ugch bga

    Зочин, 2017-09-13 16:03:42, 27.123.214.118Хариу бичих

  18. Хасагууд халхууд дунд өндөр хувьтай байдаг Чингисхааны код гэх С3 starcluster халхуудаас илүү хувьтай байдагт хамаг маргааны эх үүсвэр бий болоод байгаа юм.Энэ код халх дотор 15-20 хувь байхад хасаг дотор илүү өндөр байгаа юм.Ялангуяа керей овогт хасаг дотор маш өндөр 89 хувьтай байгаа.Иймээс казакстаны эрдэмтэд керей овогт хасагуудыг хэрэйдүүд биш харин боржгон овгийн нэг салбар гэж сүүлийн үед үзэх болоод байна.Хамгийн хачирхалтай зүйл нь энэ код ойрд, зүүнгар, буриад дунд бараг байхгүй шахам байна.---------------------------------- Haplogroup C-M217, also known as C2 (and previously as C3),[1] is a Y-chromosome DNA haplogroup. It is the most frequently occurring branch of the wider Haplogroup C (M130). M217 is found at high frequencies among Central Asian peoples, indigenous Siberians, and some Native peoples of North America. In particular, males belonging to peoples such as the Buryats, Evens, Evenks, Kazakhs, Mongolians and Udegeys have high levels of M217.[6][8][23] One particular haplotype within Haplogroup C2 (M217) has received a great deal of attention, because of the possibility that it may represent direct patrilineal descent from Genghis Khan,[24] one of his male-line ancestors, and/or other males belonging to the Borjigin clan. While Haplogroup C-M217 has been found in about 14% of Northern Han Chinese, its subclade Haplogroup C-M48, which has been identified as a possible marker of the Manchu Aisin Gioro and has been found in ten different ethnic minorities in northern China, is absent from many Han Chinese populations (Heilongjiang, Gansu, Guangdong, Sichuan and Xinjiang).[25][26]

    Зочин, 2017-09-13 17:44:22, 202.55.191.102

    MUU NERT XASGUUD MONGOLIIN XAMGIIN OIRIIN XAMAATAN BOLJ TAARAAD BNA.SONIN YUM SHUU.ZUCHIIG DAGAJ ALTAN ORDOD OCHSON MONGOL CERGUUDIIN UDAM BOLOLTOI.

    Зочин, 2017-09-13 23:53:55, 202.21.106.155

    Noteworthy that frequency of this cluster is almost 90% in the Kerey - Abakh,

    Зочин, 2017-09-14 10:00:27, 202.55.191.102

    Абак Керей бол манай Өлгийн хасагууд юм.

    Зочин, 2017-09-14 10:02:28, 202.55.191.102

    Абак керей дотор болон монголын боржгон овгийн С3 старкластер 800-1000 жилийн өмнө нэг хүнээс хоёр тийш салбарласан.Энэ хүнийг Чингисхаан гэж үзээд байгаа юм.

    Зочин, 2017-09-14 10:07:06, 202.55.191.102

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Hun yalaa 2-n genome 99% taardag, naad sudalgaa chini yamar ch utgagui sudalgaa bna

    Зочин, 2017-09-13 18:07:59, 103.26.195.79Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. buduun baarag avch uzvel buh hun turulhtun hamaatnuud. mash nariin shinjilvel tuvachuud dotroo ch genetikeeree yalgaatai.

    Зочин, 2017-09-13 18:40:52, 202.179.26.103Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Генетические исследования, проводимые в Казахстане, дали потрясающий результат. Ученые — генетики доказали прямую наследственную связь между президентом Республики Казахстан Нурсултаном Назарбаевым и великим правителем древности Чингисханом. ХУЦДАГ ХАЛТАР ВЭ ??????????

    Зочин, 2017-09-13 20:20:24, 202.9.40.93Хариу бичих

  24. Назарбаев Чингисийн хамаатан боржигон овгийн хүн болон тодорчихоод байхад манай дарга нар хархятадын Ельюй Чү Цайн удмынхан болж тодорвол яанаа

    хахаха, 2017-09-13 22:47:02, 202.9.42.166

    Манжийн хаан Нурхац бас днк-аараа боржигон хүн болчихоод байна..

    хахаха, 2017-09-13 22:49:27, 202.9.42.166

    Назарбаевын днк код яах аргагүй Чингисийн кодтой таараад байгаа нь үнэн шүү.Бартан баатрын ахмад хүү Мэнгэт хияны удмынхан Алтан ордод шилжин суурьшсан гэж Рашид Ад Дин бичсэн байдаг байна.

    Зочин, 2017-09-13 23:19:58, 202.9.42.166

    Скоро Назарбаев станет потомком Пророка Мухамеда и Исуса Христа

    Зочин, 2017-09-14 00:18:12, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  25. tegehleer mongol gedeg ni turkiin neg aimag geed baigaa yum uu. esvel zuudee yariad bsina uu.odoogiin doctoruud iimerhuu...

    Зочин, 2017-09-13 20:42:09, 202.70.46.216Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. saihan shaaj bndaa umhii hulgaich tuvachuud mongoltoi ogthon ch oir bish

    haha, 2017-09-13 21:14:12, 59.153.114.237Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. 99.9999 baimaar yum! Kazahuud bol hujaatai oir baih

    Зочин, 2017-09-14 00:25:31, 172.56.29.84Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Hun Sarmagchin 2 iinh 99% tohirdog.

    Sarmagchin, 2017-09-14 04:57:56, 172.113.218.138Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ямар ч байсан Оросууд Тувачуудаас айдаг. Халимагуудаас дөлдөг.Буриадуудыг дээрэлхдэг. Монголчуудыг доорд үздэг.Үндэстэн хэрэв өөрт нь хүндэтгэлтэй хандахыг хүсвэл өөрсдөө тэмцэх хэрэгтэй гэдгийг энэ үзэгдэл харуулж байгаа. Түүнээс Оросуудын бөгсийг долоодгоороо бол тэд Буриадууд,бидэнд хамгийн сайн хандах ёстой.

    Зочин, 2017-09-14 09:15:05, 202.179.25.142Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Манай дарга нар бол Чингисийн удамгүй ,манж хятад амбан,гамингийн хар цэргийн ач нар мөн гэдэг нь Ми овогт даргаасаа эхлэн тодорч байна.Ичмээр юм.Боржгон удам судартайгаар нь Назарбаевыг авчраад Монголыг удирдуулбал болох юм биш үү?

    Зочин, 2017-09-14 09:46:29, 202.55.191.102Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Human Biology: Vol. 84: Iss. 1, Article 4. The Y-chromosome C3* star-cluster attributed to Genghis Khan's descendants is present at high frequency in the Kerey clan from Kazakhstan Serikbai Abilev et al. In order to verify the possibility that the Y-chromosome C3* star-cluster attributed to Genghis Khan and his patrilineal descendants is relatively frequent in the Kereys, who are the dominant clan in Kazakhstan and in Central Asia as a whole, polymorphism of the Y-chromosome was studied in Kazakhs, represented mostly by members of the Kerey clan. The Kereys showed the highest frequency (76.5%) of individuals carrying the Y-chromosome variant known as C3* star-cluster ascribed to the descendants of Genghis Khan. C3* star-cluster haplotypes were found in two sub-clans, Abakh-Kereys and Ashmaily-Kereys, diverged about 20-22 generations ago according to the historical data. Median network of the Kerey star-cluster haplotypes at 17 STR loci displays a bipartite structure, with two subclusters defined by the only difference at DYS448 locus. It is noteworthy that there is a strong correspondence of these subclusters with the Kerey sub-clans affiliation. The data obtained suggest that the Kerey clan appears to be the largest known clan in the world descending from a common Y-chromosome ancestor. 5 Results In the present study, we have studied Y - chromosome variability at 17 STR loci in 5 7 Kazakhs ( Table 1 ). SNP typing and m ed ian network analysis of C3* STR haplotypes demonstrates that 70% of individuals studied belong to the Y - chromosome star - cluster within paragroup C3* ( Table 2 , Figure 1). However, our Kazakh sample is represented mostly by the Kereys, so 76.5% of the m are c arriers of haplotypes belonging to the C3* star - cluster (Table 2 ) . Noteworthy that frequency of this cluster is almost 90% in the Kerey - Abakh, whereas it is fairly less in the Kerey - Ashmaily (55%). Possible ways of Genghis Khan‟s relation to the Kereys are discussed.

    Зочин, 2017-09-14 09:57:02, 202.55.191.102Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Noteworthy that frequency of this cluster is almost 90% in the Kerey - Abakh,

    Зочин, 2017-09-14 09:57:40, 202.55.191.102Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. hulganii DNA huniihtei 99 huvi tohirdog ge bzide

    zochin, 2017-09-14 11:02:32, 211.167.232.210Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: