sonin.mn
ВЛАДИВОСТОК./the-newspapers.com/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг оролцуулсан жүдогийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр илэрхийлжээ.
 
Оросын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр Ш.Абэ зочдод хандан үг хэлэхдээ “Ноёд, хатагтай нар аа! ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жүдогийн хар бүстэй гэдгийг та бүхэн сайн мэдэх байх аа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч жүдогийн хар бүстэй. Тиймээс би энэ хоёр эрхмийг оролцуулсан жүдогийн үзүүлэх тоглолт хийх сонирхолтой саналыг дэвшүүлж байна” гэжээ.
 
 
“Би өөрөө чадахгүй, хар бүсгүй учраас Японы алдарт жүдоч, Олимпын аварга  Ясүхиро Ямашита-д хандан хоёр ерөнхийлөгчтэй үзүүлэх тоглолт хийх санал тавьж байна. Ноён Я.Ямашита, хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ? Та юу гэж бодож байна? Сонирхолтой санал биш гэж үү?” гэж Ш.Абэ хэлсэн байна.
 
Жүдогоор хичээллэж байгаагүй, бас бэртэхээс айдаг учраас би үзүүлэх тоглолтыг хөндлөнгөөс үзнэ гэж Японы Ерөнхий сайд хэлжээ.
 
https://the-newspapers.com/2017/09/07/japanese-prime-minister-invited-putin-to-compete-with-president-of-mongolia
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг