Монголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгааг саяхан болж ѳнгѳрсѳн боксын, чѳлѳѳт болон жудо бѳхийн дэлхийн аваргын тэмцээнүүд нотоллоо. Асар ихээр урссан хѳлс, нулимсны үнэ цэнэ. Дэлхийн аварга П.Орхон, Д.Сумьяа нар болон энэ тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчин болгон дэлхийн дэвжээн дээр Монголыг сурталчилж байсан. Олимпийн “алт” “мѳнгѳн” медальт “дэлхийн шилдэг бѳх”-ийн тоонд үнэлэгддэг Н.Түвшинбаярыг дэлхийн аваргын “хүрэл” медаль авахад Монгол даяараа бахдан баярлацгаав. Олимпийн медальт тамирчид энэ тэмцээнээс медаль авч байгаа нь яалт ч үгүй дэлхийн хэмжээнд хүлээн зѳвшѳѳрѳгдѳж байгаагийн илрэл. Монголчууд бид ч атгаг сэтгэлгээнээсээ аажим аажмаар ангижирч, бусдаас үнэхээр илүү ур чадварыг хүлээн зѳвшѳѳрч, дэмжиж эхэлж байгаа нь бас энэ залуусын ач гавьяа. Бид зүгээр л “медаль” гэхээсээ аваргын “алтан медаль”-ыг хүсдэг болсон нь бас л эдний зүтгэлийн үр шим. Монголчүүд бид хүчтэй, мундаг тамирчдынхаа ачаар дэлхийн дэвжээг хардаг боллоо. Тэр хэрээрээ тэдний гавьяа зүтгэлийг үнэлдэг болж байгаа нь “Дэлхийн аварга” тамирчин П.Орхон, дасгалжуулагч багш Ц.Цогтбаяр нарыг олон нийтийн байгууллагаас шагнасан материаллаг шагнал нотлов. Бид улстѳрѳѳс хамааралгүй хѳгжиж байнаа. Тэр тусмаа их спортууд.
Ѳнгѳрсѳн наадмаар нилээд олон цолтой бѳхчүүд “тѳрѳв”. Даваа болгоны ѳмнѳ архаг бѳхчүүдэд “найраа” хийх боломжийг олгож байгаа мэт цаг уян, үзэгчдийг чилээдэг, цол авах даваа болгоны барилдаанууд сунжирч бие биенээ түшиж зогсоод шодсон шооны нүхэн дэх азанд найддаг, “унасан” “унаагүй” хэмээн заргалдаж тахимаа ѳгѳлгүй үзэгчдийг залхаадаг, нэг нэгнээ бүдүүлэг үйлдлээрээ дарамтлан зовоодог Монголын үндэсний бѳхийг феодализмын сэтгэлгээнээс нь салгах цаг болжээ. Тавын даваа хүртэл тэсч үлдсэн архаг бѳхчүүд нутгийн залуу бѳхѳѳ амлан авч худлаа унан цолтой бѳх тѳрүүлдэг, мѳнѳѳх бѳх нь эртэй сайндаа давсан юм шиг гараараа даллан туг тойрон гүйдэг, түүнийг нь “жүжиг” гэдгийг нь мэдсээр атлаа бид бүгдээрээ байдаг чадлаараа бахдан уухайлдаг, “найраа” хэмээх авилгалын ѳгѳѳ авааг нь мэдсээр, харсаар үзсээр байж “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар баталгаажуулдаг энэ марзан жүжгээ хэзээ зогсоох юм бэ? Авилгалыг нь “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар баталгаажуулдаг улс орон Монголоос минь ѳѳр бий гэж үү? Наадмын дараа “Нутгийн зѳвлѳл”-ийнхэн нь найрааны цолтон бѳхчүүдээ нутаг оронд нь дагуулан тэнэж, нэмэлт авилгал цуглуулан хамтдаа хѳѳрнѳ. Цолтон бѳх тѳрлѳѳ гээд нутаг орон хѳгжлѳѳ юу? уул ус тэгширлээ юу? ургамал амьтад баярлалаа юу? Нэг жил цол авч мѳнгѳ цуглуулаад цолоо баталж чадахгүй мѳртлѳѳ таахалзаж явдаг залуусаар дүүрлээ, Монгол орон минь.
Саяын тэмцээнүүдийг үзэн баярлан бахдаж сүүхад сэтгэлд минь ийм л харуусал торж байв. Монголчууд бид бага багаар ч болов жалгын сэтгэлгээнээсээ салж, дэлхий рүү харж байгаа нь юутай сайн. Хѳгжиж байнаа. Монголчууд бидний үндэсний бахдал болсон баяр наадмаа ч ѳѳрчилж сайжруулмаар. Хонон ѳнжин баярлаж, найрлаж цэнгэдэг цаг хугацааны хязгаар үгүй араншингаа засмаар. Үндэсний баяр наадмын цол тэмдгийг “Ерѳнхийлөгчийн зарлиг”аар олгодгийг болиулж, баяр наадмын комисс нь олгож баймаар. Эс тэгвэл үндэсний бѳхийн “найраа” хэмээх авилгалын сүлжээг “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар баталгаажуулж байгаа нь муухай харагдуулаад байна. Бас тэр олон одон медалиудаа “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар “бѳѳнддѳг”-ѳѳ ч болимоор. Олон одон тэмдгийн ар дахь хардалт, талцал зэргийг Ерѳнхийлөгчийн нэрээр хѳѳргѳѳд байна бус уу? Заавал Ерѳнхийлөгч гэлтгүй салбрын сайдууд нь одон тэмдгийг тарааж болно шүү дээ, дуртай юм бол. Ядаж хэм хэмжээ, зах хязгаартай баймаар санагдаад байх юм. Монголчууд биднийг жалгын сэтгэлгээнээс салж дэлхийн хэмжээнд сэтгэдэг болоход их л хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, саруул ухаан хэрэгтэй болж байна даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Сүүлийн хэдэн жил үндэсний бөх үзэхээ больсон. Би бөх гээд таахалзаж байгаа залуусыг чи БӨХЧИН юмуу НАЙРААЧИН юмуу гэж асуудаг болсон. Энэ л бидний Монгол наадмыг гутааж байгаа юм. Засаад сайжруулаад авбал мөн ч хэрэгтэйсэн.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Монгол бөх бол цаг үеэсээ дэндүү хоцрогдсон, монголчуудын зэрлэг цэнгэлийн нэг тод жишээ болсоор байна.
Za yahav Mongol bokh baidgaaraa baijl baig ! Goln zugeerl Mongoldoo ( jalgandaa ) gangaraad bgaa bokhchuudee demjihuu delhiid Mongoloo surtalchilaad bgaa heden ohid zaluusaa demjihuu gedegeel ter kompaniin ezed shiidchih Batsol kompaniin zahiral Batsaikhand chin setgeleesee talarhalaa ilerhiilie !
neg ni ugch syrsan nuguuh ni avch zanssan ene setgelgee mongolchyydtaigaa hamt alga boloh baihaa, gants sport ch bish, tur zasgaa harahgui yu.
Үндэсний бөх гэж хоцрогдол,жалга довны үзлийг өөгшүүлсэн найраа авилгын цолоор бие биенээ шулдаг заваан барилдаан болсон. Нутаг аймгаараа талцдаг боловсрол нимгэн, бүдүүлэг, биеийн томоороо омогшсон залуучуудыг бэлддэг дээ. Бүр сонин нь хөлс үнэрсэн залнаас өөр танхимд сууж үзээгүй нэг ширхэг зузаахан ном уншиж үзээгүй монголоороо алдаатай бичдэг бөхийг төр түшүүлэхээр УИХ-д багтаадаг явдал. Энэ бөх нэртэй бухнуудыг дээшээ тавьдагаа болих цаг болсон. Тэд баялаг бүтээдэггүй, ажил хийдэггүй таахалзаад л хүн дээрэлхэх маягтай л явцгаадаг нь нууц биш. Үндэсний бөх гэдэг найрааны жүжгийг тоохоо больмоор байгаа юм даа.
harin tiin
Mongol hyn yarianaasaa anhaarah heregtei,BEHCHIN yum uu?gej asyysan gene yy?tiim yg ygsiin sand baihgyi!mongol helend behchin gej yaridaggyi ee!ert balar chagaas behiig beh l gene!abraga,arslan zaan gene!ene bol hebsmel helleg!yagaad zaabal gaj helztei yg hereglej yaridag bolob?Mongolchyyd maani ene bol hegjil bys?heleen ebdej orchin ye sig met!Mongol saihan eh heleen hairlan yarizgaaya!orchin chagiin sine ysgeeree zeb yarij bichehgyi baigaam?Hydam Mongolooroo bol todorhoi l doo!tegeed ta nar mini bi Mongol hyn gej cheezeen hamaagyi deldej bolohgyi Mongol hyn bol eb tegs bolobsorch Mongol bichegeen saitar ezemssen baih yostoi!ta nar eber Mongolchyydiig haraarai!adgiin naad zahiin hyn l Mongol bichegeen sain medne!ter byr hel bichegeer ni zeb bichne!tegj l tegs syrah yostoi yum!!!
Маш зөв сэдэв хөнджээ Дэмжиж бна
Zuv sedev hundjee, Buh, uyachdiin tsoliig naadmiin komiiss ugdug boloh ni zohimjtoi
Зууралдаад л болдог бөхөнцөрүүдийг Эр зоригийн спорт Бокстой нэг төвшинд тавих хэрэггүй.Дэлхийд Чөлөөт бөхийг Олимпоос хасах талаар ярьж байхад Мейведэр,Макгрегор хоёрын тулаанд 1 тэрбумыг тавьж байна.Дэлхий Али,Тайсонг мэднэ.Харин Женког мэдэхгүй.Бөхөнцүүдэд том толгой гүзээгээрээ уралдсан өмхий ханхлуулсан хөдөөний Оркууд л сүйд болдог.Сумьяагийн К1 дээр гарч яаж зодуулж байсныг санаж байгаа биз дээ.Нэг ч цохилт өшиглөлтөөс хамгаалж чадахгүй реакц удаан хөдөлгөөний эвсэлгүй аз таарч нэг зуурч хэвтэн дэвжээнээс амьд буусан даа.Хэрээ мэдэхгүй бас Монголын алдарт гэж ирээд баахан магтуулсныг нь яана.
tsusaa gojuulsan zerlegshil muuhai!!!!!!!!!!!!!!!
Cham shig nusan buu ni delhiin tamirchidiig shuuddeggui um!!
Тэр мэргэжлийн бөх, к1, холимог тулаан, нохой зодоон гэдэг тэр харгис балиар спортуудад ,ялангуя холимог тулаан гэгчидл би үнэн голоосоо дургүй.
Зөв шүү. Зөв шааж байна. Ерөнхийлөгчөөс бөхчүүдэд зарлиг гарган цол олгодогоо боливол найраа өөрчлөгдөөд л явчихна. Наадмын комисыг төсөв санхүүтэй нь хаврын эхний чуулганаар баталчихна. Наадмын комис бүх ажлыг удирдан хийж гүйцэтгэх ба цол олгох шагнах бүх явцыг биечлэн гүйцэтгэнэ. Үнэмлэх дээр нь тэд давж шөвгөрсөн тэрэнд тийм цол олгосугай. Наадмын комис гэж байх хэрэгтэй. Аймаг сумаар цоллодогийг болиулах хэрэгтэй. Ивээн тэтгэж сурталчилж байгаа байгууллагаар нь бол болно. Цолыг нь дуудаж байхад гуншинг нь хэлэхийн оронд дэмжигч байгууллагынх нь логог барьсан хүүхнүүдийг өмнүүр нь гүйлгэчихэж байх хэрэгтэй ч юм уу. Тэртэй тэргүй шалдлахын түүс болсон охид бүсгүйчүүд гудмаар нэг байна. Хэр зохимжтойг мэдэхгүй. Ямар ч гэсэн иймэрхүү өөрчлөлт үгүйлэгдэж байгаа.
Би ч гэсэн сүүлийн жил үндэсний бөхийг тоож харахаа больсон. Агаар салхинд явсан шиг л цагийг өнгөрөөдөг, наадмын хэдэн өдрийг.
Үндэсний бөх мөхөлрүүгээ явж байна. Р.Нямдоржоо та одоо болиоч
delxiin boxoo demjiye jalgyn boxchuudees saliya
Үндэсний бөх түүхийн сорилтыг даасангүй.Хэрүүл хийсэн удирдлага нь буруутай.Жин харгалздаггүй болхоор сумо шиг хэн хүндэд нь ашигтай.Том цолтойнууд нь амалж авдаг болхоор тэдэндээ бас илүү ашигтай.Цаг талбай хязгаарладаггүй гэж сайрхацгаадаг нь барилдааныг нь идэвхигүй зууралдсан шинжтэй болгодог.За тэгээд бичлэг хардаггүй үзэмжийн шүүлт,эхэлж мэх хийсэнд нь ялалт өгдөггүй харин ч ялагдуулдаг мафи найраа гээд их лоосуу бий дээ.Нас нь явчихсан Бадмаанямбуу Батэрдэнэ гишүүн зааланд гарч ирээд л ид байсан Өсөхбаяр унаж өгөөд л жүжиг гэхэд бас ард түмнээ аль аль нь доромжилсон дэндүү бохир.Ядаж 80 кг-с дээш доош гээд Тувачууд шиг хоёр хувааж,хамт унасан тохиолдолд хэн эхэлж мэх хийсэнд нь ялалт шудрагаар өгчихөж чадахгүй л байгаа юм даа. Цаг,талбай заах хэрэгтэй одоо 21 зуун.Тэр ажил хийдэггүй цаг завтай Оркуудын эрин зуун өнгөрсөн.
Талбай нь бага байдаг Японы барилдаан ба Талбай харгалздаггуй Монголын барилдаан нь газар нутагтай нь холбоотой байхаа гэж боддог. Харьт гишгэвэл усанд "уначих"
Сумотой зvйрлэх хэрэггуй байхоо. Харин бичлэг шvvх боломжтой болсон орчин vеийн техник хэрэгсэл ашиглахгуй байгаа нь арай л биш дээ
Цолны найраа давааны аваа огоо vнэндээ Монгол бохийг муухай болгож байнаа. Уг нь бохийн барилдаанаар хичээллэх нь биеийн тамирын заал vгvй зарим сургуулийн хvvхдvvдийн эрvvл мэнд бие бялдарт хэрэгтэй л юмсан
Minii bodoj yavdag zuiliig bichij..
Xexe, estoi aimaar hellee. Jalgiin buhchuud
Цолны хахууль, допинг 2-оос болж монгол бөх мөхлийн ирмэг дээр байна. Сая л гэхэд Содномд 1,5 тэбум өгье гэсэн, олимдийн аварга 700 сая өгч гэнэ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй хов яриа явна. АТГ улс төрчдөөс айдаг бол хэдэн бөхчүүдээ ноолмоор юм. Яагаад болохгүй гэж, Монгол улсын ерөнхийлөгч энэ цолыг олгож байгаа, тэгэхээр төрөө хуурч цол авч байна гэсэн үг, шалгаарай!
Үнэн шүү өв бичиж
Mongol naadam chini mungu hurungutei,myandagtanguudiin naadam zugaa bolson. Ene zugaand jiriin malchin ard morio uralduulj chadahaa bsan. Ter malchin hun hichneensain shandast hulegtei bsan ch gonjiinjoo. Iim naadam gedeg jujgee ard tunend hurteeltei oir bas hursun deer bodit bmaar bna.Uunii jishee ni turiin erh barij bgaa nuhduud naadamd erliiz mori oruulahgui gesnees bolj bgaa ch yum shig hugiin shivshigiin yum yarij margaj baina shuudee. Odoonii naadam bol jujig.
SANALNEG BAINA
Tiishdee
Монгол бөх уг нь маш сайн спорт юм.Гэвч одоо үндсээр нь өөрчлөн зохиохгүй бол сөнөх тийш хандав. Үүний баталга нь монголын залуу үе бөхөд дургүй боллоо.Одоогийн монгол бөх ер нь мөнгөний донтны панз болон хувирав.Бөхийн цол чимэг гуншин бол одоо бараг ичгүүр болсон.начин арслан заан цолыг хэрэглэхээ больсон дээр.
Монгол бөх спорт биш.Зүгээр ард түмний наадгай.
Саяын наадмаар нутгийн бөхөө амалж аваад л барилдах ч үгүй шууд тахимаа өгч харагдсан. Оноолтыг нь маш хатуу хянаж байх хэрэгтэй. Жалга довны үзэл улам гаарсан. Удахгүй 330 сум, 21 аймаг татан буугдах гэж байна. Монгол улс босоо тэнхэлгтээ 4 том муж болно. Начин болоход 80 сая, заан болоход 120-150 сая төгрөг байхад л хангалттай. Найрааг маш сайн хийнэ, найдвартай гэж асрын дотор ярилцаж байхыг нь нэг нөхөр биччихсэн, тэр бичлэгийг нь зарна гээд явж байна. Сумо шиг шударга спорт их ховор доо.
Сумо шударга спорт биш. Найрааны хэрэг босч ирээд юу боллоо.
Бөхийн холбооны Нямдорж ажлаа өгөөчээ. Шинэ залуу хүн бөхийн холбоог удирдаад, үндэсний бөхийг дорвитой шинэчлэхгүй бол энэ хэвээрээ байлгаад байвал мөд үндэсний бөхийг хэн ч үзэхээ байн мөхөх байх. Гэхдээ Гацууртын Чинбат биш шүү тэр өмнө нь Чөлөөт бөхийн холбоог удирдаад мундаг болгосон гэж үзэхгүй байна. Сайн шинэчлэлийг сайн удирдах менежер л хэрэгтэй байна.
Монгол үндэстний оюун санаа,ёс заншил,ертөнцийг үзэх үзлийн язгуур үндэс болсон ,тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болох үндэсний бөхийн төлөө санаагаа чилээж коммент бичиж байгаа иргэдэд талархахаас аргагүй.Ямар ч байсан санаа нь зовж шаналж явдаг гэж ойлгоё.Гэвч зарим нь шүүмжлэхийн тулд шүүмжилдэг буюу гоншигонодог хэсэг этгээд бас байх шиг.Ямар нэг юмыг учрыг нь огт олоогүй байж л хийрхэж мэдэмхийрдэг "гомо" баагийнууд хааяа толгойгоо ажиллуулж баймаар юм.Уншаад орноос нь нүүр улайхаар хачин хачин юм бичдэгээ больчих,тэгэх үү.Хуучны үгэнд "сүүгүй хонь холбоонд" гэж үг бий.Зарим хэт орчин үежиж "соёлжсон" нь юун холбоо молбоо вэ гээд элийрээд явчих магад тул "эсгий хийх газар нохой илүү" гэж "орчуулъя".Яг үнэндээ бол "рок" хочтой мөнхсайхан гээд нэг хийрхүү баагий,-Би зохиолын дуу огт сонсдоггүй,зохиолын дуу утгагүй гэж элийрч байхад Ононбат,-Ард түмэн сонсч л байгаа бол зохиолын дуу өөрийн гэсэн орон зайтай гэсэн үг.Зохиолын дууг үгүйсгэж болохгүй гэж билээ.Хүний сэтгэлгээний болон мэдлэг боловсролын түвшний ялгаа ийм байдаг юм.Та нар үндэсний бөхийг яаж ч мэрээд барахгүй.Наадахь чинь хэдэн мянган жилийн уламжлалтай ,өөрийн дүрэмтэй,хүндэтгэн биширдэг ард түмэнтэй, үндэстний онцлогийг хадгалсан цогц үзэгдэл.1930 оны үед өөрсдийгөө шинэчлэгчид гэж эндүүрсэн хийрхэгчид, эмэгтэй хүн эрчүүдтэй тэгш эрхтэй юм чинь бөх барилдах ёстой гээд хүүхнүүдийг албадан барилдуулж байсан гэж эмээ маань дурсдаг байж билээ.Тэднээс дутах юм та нарт алга.Та нар хийрхэхдээ бас хэмжээтэй байцгаа.Давааг худалдаж байгаа зүйл байгаа бол ийм зүйлийг яаж устгах тухай тодорхой санаа санаачлагаа бич.Түүнээс биш мөнгө өгч байна гэж ярьснаар наад асуудал чинь арилаад алга болохүй.Хэрвээ өөрсдөө арга замаа мэдэхгүй байгаа бол мэдэмхийрч цаг заваа битгий үрцгээ.Бөх хүн өтөлье гэж өтөлдөггүй өнгөт ертөнцийн жамаар өвгөрч харьдаг юм.Тэр үедээ залуу бөхийг дийлэхгүй унах нь өөрөө мөнгө авсан буулт мөн үү.Улсын Наадмаар допинг сүхбатаас бусад залуу заануудад боломж олгон үзүүрлэх,цаашилвал түрүүлэх боломж олгон элэг бүсээ тайлсан Их аварга Б.Бат-Эрдэнэд баярласнаа илэрхийлж бөхийн өргөөнд нэг нэг даваагаар хариу барьж буугаад өгчихсөнийх төлөө үхчих гээд хараагаад байсан "ноход" Өсөхбаяр,Д.Сумьяабазар хоёрт наадмаар бууж өгөхөд нь яагаад хараагаагүй баярлаад байсан юм.гантогтох уг нь хүний үнэртэй амьтан байсан бол Б.Бат-эрдэнэ аваргад баярлах л ёстой хүний нэг.Хамгийн анх уг нь тэр нохойд элэг бүсээ тайлсан шүү дээ.Та нар нэг хүн атлаа хоёр өөр утгатай юм яриад байж таарахгүй шүү дээ.Дэлхийн дэвжээнд сайхан барилдаад байдаг мөртлөө үндэсний бөхөөр том цолд хүртэл барилдаж чадахгүй байгаа бөхчүүдийн талаар З.Дүвчин заанаас асуухад,-Үндэсний бөх нь өөрөө төгс чанартай болохоор дэлхийд сайн барилддаг ч үндэсний бөхөөрөө тийм амжилт гаргахгүй байгаа юм гэж хариулсныг та нар бөхөөс хол байдаг болохоороо уншаагүй биз.Их спортоор хүнд жинд амжилт гаргадаг залуучууд яагаад үндэсний бөхөөр том цолонд хүрэхгүй байгааг эргэцүүлж үзсэн хүн байна уу.Үгүй бол дут.Өмхий үнэртэй амаа хамхицгаа.Та нарын дэргэд улсад хорь шахам шөвгөрсөн З.Дүвчин заан бөх мэднэ.Ойлгоо...
Mongolchuud tolgoigooroo amidrah yostoi lav l bulchin bish harin delhiin sportiig hundetgene yagaad gevel Mongoliin ner garj bgaa bolhoor tsag ue uurchlugduj bna tsaashid ulam l hund bolno het ulamjlalaa hundetgene gevel bid muhuh bolno alivaa zuild modernach buyu tsag ueteigee huvirch hamt alhah yostoi
Галбадрах гэгч Гэртээ ирээ Америкаас ийм бичээд яах вэ ?
ҮНДЭСНИЙ БӨХ МОНГОЛЧУУДЫГ ЖАЛГА ДОВООР ТАЛЦУУЛЖ НЭГ ҮНДЭСТЭН БАЙЛГАХЫН ЭСРЭГ ОРОСУУДЫН САНААГ ХАМГИЙН САЙН ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН.ӨӨРӨӨ ОРОС ПИЗДААГҮЙ ЯРЬЧИХАЖ ЧАДДАГГҮЙ БАЙЖ БУСДЫГ НУТАГ НУГААР НЬ МОНГОЛ БИШ,ТӨВ ХАЛХ БИШ ГЭЖ ДАЙРАН ДОРОМЖИЛДОГ ЖИБЭН БЭРТЭЙ АРХИЧИН ЗАВХУУЛ АМЬДАРСАН ӨВГӨНИЙ АРХИНЫ ОРОС НАЙЗУУД НЬ ЖИРИЙН ХҮМҮҮС БАЙГААГҮЙГ МОНГОЛЧУУД МЭДЭХ ЁСТОЙ.
Жүдо гоё, сүмо гоё, Монгол бөх муухай.
Үндэсний бөхөө анхаарахгүй бол үнэхээр дампуурч байна шүү. Бахархал байхаа аль хэдийн болисон. Шударга өрсөлдөөний төлөө яваасай.
Маш зөв.Анхаарал хандуулцгаая.Тэгэхдээ,-Би л биш бол өөр хэн ч яах вэ гэсэн зарчмаар өөр хэн нэгнийг сонгочихоод,өмнөх ажлаа чи ганцаараа анхаар гэчихээд хийснийх нь дараа шүүмжлээд суудаг СӨХ-н галзуу гэмээр гишүүд шиг байж болохгүй.Анхаарвал яг би ингэж бодож байна гээд саналаа хэлэх ёстой.Өнөөдөр чин үнэнийг нь хэлвэл улсын төсвөөс сохор зоос ч авдаггүй цорын ганц спортын холбоо байдаг нь МҮБХ байгаа байх шүү.Энэ холбоо муу ажилладаг бол ингэж өөрсдийгөө аваад явж чадах байсан уу.Үүнийг менежмент гэхгүй юм бол өөр юуг менежмент гэх юм.Саяхан Монгол банкийг түйвээчихээд гадаадад оргон зайлсан золжаргал гэдэг хулгайч Х.баянмөнх аваргатай нийлж Хасу ч билүү нэг холбоо байгууллаа гээд далдаганаж байснаа дампуурсан даа.Тэр бол менежмент хийж чадаагүйн жишээ юм.Зарим нь дэлхийн мэргэжлийн холбоо ийм тийм их шагнал өгдөг гэж ирээд элийрсэн байна.Тэгвэл Монгол гэдэг улсын дотор МҮБХ-ны бөхчүүдийн авдаг, олдог шиг их ашиг орлоготой төрөл өөр байна уу.Манай бокс,жүдо, чөлөөт бөхийн тамирчид ийм орлоготой байдаг уу.Үгүй шүү дээ.Тэгэхээр МҮБХ муу ажиллаагүй,монгол үндэсний бөх уруудан доройтоогүй гэдгийг ойлгоход ядах юм байхгүй.Мөнхбат,Баянмөнх хоёр наадамд түрүүлээд тухайн үеийн ханшаар 1900 төгрөгийн үнэтэй зурагт радиогаар шагнуулж байсан юм.Тэгэхэд одоо Наадамд түрүүлсэн бөх нэг доор бараг 400 сая төгрөгийн үнэтэй жип машинуудыг ивээн тэтгэгчдээс болон нутгийн зөвлөлөөсөө авч байна.Бас дээр нь 3-5 өрөө байр авч байна.Энэ тэгээд муу байгаагийн жишээ юу.Тэгэхэд их спортын дэлхийд нэртэй алдарт тамирчид маань дөнгөж саяхнаас л машин,байрны бараа харж эхэлж байна.Монгол бөх муудсан зүйлгүй.Харин бөхийн орчинд байгаа элдэв муу жишгийг арилгахын тулд үндэсний бөхөд дүрээтэй байгаа МАН-АН-н бузар саврыг тас цохих ёстой.Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох болоход Ан-н Кёкүшүзан батбаяр гэдэг хараал идмэр яаж гараа дүрж бөхчүүдийг ялгаварласан шийдвэр гаргаж байсыг мартсан уу та нар.Энэ мэт золбингуудын халдлагаас бөхийг хамгаалж чадвал бөхийн орчин эрүүлжих болно.Сумод байдаг Ёкозүнагийн зөвлөл гэдэг шиг нийгэмд шударга зарчмаараа танигдсан нутгархдаггүй хүмүүсээс бүрдсэн зөвлөл байлгамаар байдаг.Бөхчүүдийн ёс зүйн асуудыг энэ зөвлөлөөр хэлэлцэж зөрчил гаргасан этгээдүүдэд цолыг нь хураах хэмжээний саналыг ерөнхийлөгчид өргөн барьдаг эрхтэй болгох шаардлагатай.Социализмын үед байсан "Ардын хянан шалгах хороо" гэдэг байгууллага нийгэмд байсан хууль, журам,нийгмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн элдэв үзэгдэлтэй маш хатуу тэмцдэг байсан.Тэрэнтэй зүйрлэх ийм байгууллага бөхийн орчныг эрүүл саруул байлгах асуудлыг хянаж байх шаардлагатай.Зарим иргэд бөх хэрэггүй, эрдэмтэн хэрэгтэй гэх гээд байдаг.Эрдэмтэд өөрсдөө эрдэм чадлаараа цолгорч гараад өөрсдийгөө нийгэмдээ таниулаад явбал аяндаа л Намсрай доктор шиг төр түмний хайр хишгийг хүртэх л болно.Гарч ирж чадахгүй байж эмэгтэйчүүд УИХ-н гишүүдийн 25 хувьд нь автоматаар суух ёстой гэж элийрээд явдаг мэдрэл авгай нар шиг юм ярьж болохгүй шүү дээ.Манайхаас эрдэмтнээрээ тасархай илүү Япон улсад Сумо гэдэг бөх хэрэгтэй байгаад зогсохгүй, төр олон нийтээс маш их анхаарч, цэвэр ариун байлгах, цаашид ч хадгалж хөгжүүлж байх гээд зүтгээд байгааг харах хэрэгтэй.Үндэсний ёс заншил бол хийрхүү хөөрүү хүмүүсийн сэтгэлийн хөөрлөөр шийддэг шалиг юм биш шүү.Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй,бүлээн усаар угаавал хиргүй.
ҮНЭН