Монголын топ яруу найрагчид

Нийтэлсэн: 2012-10-10 08:30:00


Олохнууд Д.Баярхүү хэмээгч эрхэм "Цаг төр" сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Урлаг, утга зохиол нь хөгжиж байгаа орон сөнөдөг” хэмээн айлджээ. Тэр эрхмийнхээр бол, манай урлаг, утга зохиол маш сайн түвшинд хүрчихээд, чухам түүнээс болоод л төр засгийн эрхэнд байгаа нөхөд маань мангуурч, хамаг хөрс шороогоо сэндийчиж гол мөрдөө ширгээж, авлига шуналд автаж, ард түмнээ туйлдуулаад байгаа бололтой юм аа. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж нэг айхтар голч үг бий. Урлаг, утга зохиолыг мэргэжлийн түвшин нь хардаг хүнд бол манай соёл урлаг улсаа сөнөөхөд хүртлээ айхтар хөгжсөн юм даанч байхгүй. Долоо хоног бүр нийтийн дууны шинэ хит гараад, орой бүр хошин шоу тоглогдоод, энд тэнд тайзны шүлэгчид концерт тоглоод байхаар Д.Баярхүү гуай урлагийн хөгжил оргилдоо хүрч байна гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь, доод масст зориулагдсан, мөнгөний шоу л олшроод байгаагаас биш, жинхэнэ урлаг маань ёстой л сөнөчихөөд байна. Тэгээд ч хэрэв зээ дээд урлаг маань хөгжиж байсан сан бол, юун улсынхаа нүүр царайг гутаах, харин ч сэндийлж хаясан газар шорооноос илүү Монголын нэрийг дэлхийд мандуулах байлаа.

 


Нийт урлагийнхаа хамтаар утга зохиол маань ч “нийтийн дуу”-ны түвшин рүү доошилсоор, сүүлдээ хэн хаана явааг ялгаж салгадаг ч хүнгүй болжээ. Үүнийг далимдуулаад зарим нэг нь (энэ удаад нэрийг нь дурдаад төвөг үү дээ):
- Би бол Нацагдорж, Явуухулан хоёрын дараа Монголдоо гуравдугаарт ордог яруу найрагч! хэмээн гадаадын судлаачдад өөрийгөө танилцуулж сурталчлахад хүрсэн байна. Бид уран зохиол огт хэрэггүй зүйл гэх маягийн юм номлож мэдэмхийрцгээсээр байгаад сүүлдээ ямар нэгэн сайн дурын шүлэгчид өөрийгөө ингэж цоллож болдог хэмжээнд хүртлээ манай утга зохиол дампуурчээ. Уг нь бид боломжийн яруу найрагтай, бас ч муугүй утга зохиолтой улс. Гэтэл хэн хэн гээч шилдэг яруу найрагчидтайгаа ярьж сурталчилдаггүйгээс, нэг мэдэхнээ, ганц ч олигтой шүлэг бичээгүй хүн Инжаннашитай эн зэрэгцчихсэн тууж явах янзтай.
Тамирчдыг дүгнэдэг шиг яруу найрагчдын чансаа гаргах нь ч юу юм бэ. гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монголын “топ” хэмээн зарлаж болох, эх хэлнийхээ хөгжилд онцгой нөлөөлсөн яруу найрагчид манайд бий, бүтээлүүд нь ч нэгэнт олны хүртээл болоод удаж шүү дээ. Тиймээс энэ удаагийн Дэлхийн яруу найргийн өдрөөр Монголынхоо тэргүүн зэргийн найрагчдыг нэрлэмээр байна. Гэхдээ ямар үндэслэлээр ийм санал дэвшүү- лэхэд хүрснээ бага сага тайлбар- лах бодолтой буй тул, сонины нийтлэлийн зай багтаамжид хичнээн хүний нэр зохирч таарахыг басхүү харгалзъя.

 


Нэг.  Дашдоржийн Нацагдорж

Одоогоор мэдэгдээд буй хамгийн эртний дууны үг Нийтийн тооллын өмнөх II зуун хавьд хамрагддаг гээд бодохоор монгол аман яруу найргийн түүхэн замнал дотор Нацагдорж харьцангуй шинэ үеийн хүн. Гэхдээ англи бичгийн яруу найраг хагас мянгаад, орос бичгийн яруу найраг 200 гаруй жилийн түүхтэй гээд бодоход, манайд бүрэн гүйцэд төлөвшөөд 100-аад л жил болж буй бичгийн уран зохиолд бол Нацагдорж анхдагчуудын нэг байлгүй яахав. Гэхдээ анхдагч бичгийн яруу найрагч гэдэг утгаар нь Монголын №1 гэж үзсэн хэрэг огт биш ээ.
“Миний нутаг” шүлгийг бид цөм мэднэ. Аман уламжлалын халил болсон, бичгийн яруу найраг.


Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд...
Монгол хүний язгуур сэтгэлгээнд л буух, тэр утгаараа манай үндэсний соёлын дархлаа болсон мөрүүд.

“Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдам” гэдэг шад дээр анхаарлаа хандуул даа. Тэнгэр цэлмэх үзэгдлийг Нацагдорж тэнүүн тал нутагт хамаатуулжээ. Ийм дүрслэлийн дараа цайдам хээрийн орон зай хязгааргүй тэлж, “сэтгэл тэнийхээс” ч өөрцгүй уудам болж мэдрэгдэж байна. Нацагдорж бол сэтгэлээ тэмтчин уудалж чаддаг найрагч. Түүний “Нууц янаг” шүлэгт:


Эгшин зуур боловч,
Түмэнтээ бодогдох бөгөөд
 Хэзээ ба хаана гэж
 Өчүүхэн хоёр зүрх нь өвдөнө гэсэн бадаг бий. Нэгэн эгшний дотор л түмэн удаа хайртаа бодох. Хэзээ учрах бол, тааралдах ерөөл бий болов уу хэмээн зүрх нь шимширч өвдөх. Ийм мэдрэмжийг амсаад, түүнээ “бусдад халдварлатал” илэрхийлэх урлагийг л яруу найраг гэж нэрлэдэг билээ. Өөр нэг шүлэгт нь:
...Өрөвдөлтэй сэтгэл нэгэн ямхын хооронд тул хоосон агаар л нэвт үнсэлцэнэ... хэмээсэнд учрал ба хагацал гэж юу болохын зааг тусчээ. Ердөө “хоосон агаар л үнсэхээс” өөр хувь тохиолгүй “өрөвдөлтэй сэтгэл”-ээс хүн төрөлхтний ихэнх сор яруу найраг мэндэлсэн нь нэгэнт батлагдсан үнэн.


Нацагдоржийн жинхэнэ суут туурвил бол “Дөрвөн цаг" хэмээх мөчлөг шүлгүүд юм. Энэ шүлэгт ирж буй цагийг:
...Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.
...Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ... гэж зуржээ.


Үгийн амьд найрслаас гадна утгын гүнзгийрэл нь хосгүй. “Хөгшин хүн эргээд залуу болчих мэт" сэтгэгдэл бол хавар цаг, сэтгэлийн буланд мартагдаж нуугдсан бодол өөрийн эрхгүй сэргэж бодогдох үе бол хавар цаг гэж ийм энгийн бөгөөд уран монгол хэлээр гагц Нацагдорж л хэлнэ. Намрын тухай шүлэг нь бүр ч гайхалтай:
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө.
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.


Энэ бол манай яруу найргийн оргил, дээд ололт. Мөр бүрийг уншаад гүйцэхэд сэтгэлийн дотор намрын салхи сэвэлзэж, гунихын хамтаар амьдрал гэж ямар сайхан зүйл болохыг гэнэт олж харах шиг болдог. Яруу найраг хэрэггүй гэж боддог хүмүүс нэгэн цагт тэсвэрлэшгүй зовлонд унавал түүнээ яаж давах юм бол доо? Сайхан шүлгийн ганц бадаг цээжилснийхээ хүчээр хүмүүс шорон, цөллөг, дарлал доромжлолыг давж гарсан өчнөөн олон жишээ байдаг. Тиймдээ ч яруу найргийн үнэ цэн хосгүй билээ.


Энэ шүлгээ Нацагдорж амьдралыг гүн ухаанчаар харсан, бас нэгэн гайхамшигт бадгаар төгсгөсөн нь бий. Ийм үгсийн гүнд л жинхэнэ тайвшрал, жинхэнэ ухаарал, жинхэнэ хөгжил дэвшлийн үндэс байдаг буй за:
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө.
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.
Ийм учраас л би Нацагдоржийг Монголын тэргүүн зэргийн яруу найрагч гэж үздэг. Олон хүн санал нийлэх байх аа.



Хоёр. Ванчинбалын Инжаннаш

Инжаннашгүйгээр монгол бичгийн яруу найргийн тухай саналтгүй, Нацагдоржид ч Инжаннашийн нөлөө маш их анзаарагддаг. Яруу найргийн мөн чанарт нэвтэрснийхээ хувьд тэрээр XIX зууны үеийн бусад нэрд гарсан шүлэгчдээс (тухайлбал, Равжаа болоод “хуульч” Сандагаас) илэрхий дээгүүр түвшинд хүрсэн байв.
Гэхдээ энд Инжаннаш гэдэг нэгэн нэрийн дор тэдний гэр бүлийн яруу найргийн сургуулийг онцгойлууштай. Өвөрлөгч тайж Ванчинбалын дөрвөн хүү
Орчлонгийн хүмүүнд уярал, баярлал, хамтдах, хагацах буй болсноор
Огторгуйн саранд гэгээн тунгалаг, дүгрэг хэлтэрхийн учир бүрдвэй... хэмээн бичиж асан ууган Гүлрансаас эхлээд цөм XIX зууны гоц шүлэгчид байсны төгс дүр нь отгон Инжаннаш юм. Эдгээр ахан дүүсийн яруу найргийн гол онцлог нь сайтар цэгцэрсэн бичгийн хэл, нарийн мэдрэмж болно.


Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой гэсэн Инжаннашийн шад шүлгээс бясалгалын чанд мөн чанар танигдана. Хорвоог сэрж, түүний өнгө авиа бүрийг мэдрээд, тэр л мэдрэмжээ үгээр илэрхийлэхдээ дотоод сэтгэлийнхээ баяр гунигийг дайн явуулж чадваас тэр сая шүлэг болдог. Энэ талдаа Инжаннаш гоц байв.
Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөрвөх мэт... хэмээхдээ тэрээр өөрийн мэдрэмжийн уран, гүнийг гайхуулсан агаад салхинд хөрвөх үүлсийн гоёыг бахдан биширснээ яруу найргийн мөн чанартай холбосон хэрэг.

Монголын яруу найргийг Нацагдорж хэмээх хан сувдан шигтгээ бүхий нэгэн бөгжтэй зүйрлэвээс Инжаннаш, түүний ах нарын шүлгүүд тэр л сувдын дөрвөн этгээдэд суулгасан бяцхан очир алмаазууд гэлтэй. Тиймээс Гүлранс, Гүннацаг, Сүнвэйданзан, Инжаннаш энэ дөрвөн найрагчийг залуучууд заавал мэддэг байх ль чухал.



Гурав. 1956-60 оны Явуухулан

Бэгзийн Явуухулан хоёр төрлийн уламжлалын зангилаа болсон юм. Эхний уламжлал нь Инжаннашаас эхтэй, Нацагдоржийн дэг сургууль. “Хүйтэн шөнө морины туурай хөнгөн” гэсэн Инжаннашийн мөрийг нэгэн шүлэгтээ шууд авч оруулсан байдаг нь тохиолдлын хэрэг огт биш. Явуухулан нэг ёсондоо Инжаннашийг залгамжлагч байв.

Хоёр дахь нь, Оросын яруу найргийн нөлөө. Жишээ нь,
Харваас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач... шүлгийн эхлэл Пушкины “He пой, красавица, при мне...”-г санагдуулдаг бол, цаашлахаараа Есениний “Шаганэ, ты моя Шаганэ’’-гийн сүлжээстэй төстэй. Гэхдээ аль алиныг нь тун чадварлагаар манай орчин үеийн яруу найрагт сүлэлдүүлжээ. Явуухулангийн бүтээсэн анхны сонгодог туурвил бол

“Нүүдэлчний намар”:


Нарс найгаа л,
Навчис хийсээ л,
Уулын оройд будан суугаа л,
Шувуу буцаа л,
Хяруу унаа л,
Өвсөн толгойд цан буугаа л,
Тал шарлаа л,
Мал холхио л...
Үнэхээр гайхамшиг. Монгол ахуй, орчин үеийн яруу найргийн сэтгэлгээ нэг дор, тийм сайхан зохицлоо олчихсон:
Айлууд нүүгээ л,
Амрагууд холдоо л...
Энэ эмзэг уйтгар түүний өөр нэг сонгодог бүтээл “Хар-Ус нуурын шагшуурга”-д бүр ч гүнзгийрсэн байдаг:
Хээлэн үлээх салхи
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ.
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ...


Нуурын мандлыг бидэртүүлэн үлээх намрын салхинд эргийн шагшуурга исгэрч, сэтгэлд гуниг төрөх энэ агшин үзэл сурталжиж гүйцсэн Монголын яруу найргийг жам ёсны гольдрол руу нь буцаан дуудсан билээ. Энэ мэт сонгодог туурвилын тоонд “Туулын шугуй"- г нэрлүүштэй:
Гүнзгий амьсгаа авмаар Тал шиг бүсгүй чи юм.


Гүнд нь хангинах дууны Эгшиг нь миний сэтгэл юм. Мөнөөх Оросын яруу найргийн нөлөө ахиад ил гарч байна. Харин 1950-иад оны сүүлчээр символизмын иймэрхүү дам хэлбэрийн зүйрлэл манайд бол цоо шинэ зүйл байлаа. Энэ утгаараа Явуухуланд уламжлагчийн ч, шинэчлэгчийн ч чанар хосолдог. Уянгын яруу найрагт хийсэн түүний шинэчлэлийн үнэ цэнийг бүрэн ойлгоё гэвэл 1950-80 оны яруу найрагт маань соцреализмын хэнээрхэл ямар хүчтэй шингэсэн байсныг эргэж харах хэрэгтэй. Бараг цөмөөрөө Ленин, Сүхбаатар, МАХН, коммунизм гэж хашгирч байхад Явуухулан л “шөнийн нам гүмд дуулдах мөнгөн хазаарын бүдэг чимээг" - хайр дурлалыг шинэ Монголын яруу найрагт бүхнээс дээгүүр өргөмжилсөн билээ.



Дөрөв. 1980-аад оны Урианхай

Инжаннаш дээр Нацагдорж нь багахан шиг, Явуухулан нь арай илүү европжуу аяс нэмсэн хэдий ч, тэр гурав үндсэндээ нэг л уламжлалын салаа мөчир байв. Тэгвэл 1977 онд моддын тухай доорхи маягийн шүлэг бичиж байсан Дамдинсүрэнгийн Уриан- хай эрс өөр өө.


Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү?
Намрын, сэтгэл гэгэлзүүлсэн аниргүй чинь чиний нам гүм үү, бараа тасарсан шувуудын орхисон зай юу?
Намрын, торомны ноос шиг өнгө чинь чиний өнгө үү, зэвэргэн борооны өнгө үү?
Чи зовлон таньсан ухаант хүн шиг л дуугүй байх юм...
[Дүүгүй үгийг чих сонсдоггүй,
Зүрх, нүд хоёр минь л сонсох юм.
Чамтай ярихад их хэцүү юм,
Чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм.
Аливааг асуумаар санагднам.
Асуусанд чи дуугарахгүй,
Хүүхэд шиг, юу ч мэдэхгүй маанаг шиг, юм бүгдэд гэгээрсэн мэргэн шиг,
Асуултад минь асуултаар л хариулах юм.]


Монголын орчин цагийн яруу найрагт гүн бясалгал, эргэцүүллийн аяс орж ирсэн нь энэ. Тэгэхдээ зүгээр нэг эргэцүүлсэн биш, харин гойд авьяастай, уран, цоо шинэ хэлээр бичигдсэн бясалгал. Хэрэв Монгол хаалттай орон байгаагүй сэн бол, Урианхайн энэ бясалгалд XX зууны постмодерн яруу найргийн түвшинд хүртлээ гүнзгийрэх хөрс нэгэнт бий болчихоод байлаа.

Харамсалтай нь, олон авьяаслаг уран бүтээлчийг золигт гаргаж, олон хуурамч шүлэгчийг мандуулсан цаг үе, нийгэм, үзэл сурталжсан зохиолчдын байгууллагын “хүчин зүтгэлээр” бид постмодерн бүү хэл, модернизм ч үгүй өнөө хүрсэн нь нууц биш. Урианхайн этгээд эрэлхийллүүдийг амьд авч гарсан нэг зүйл бол хэнд ч хар буруу санадаггүй нигүүлсэл, гайхалтай эмзэглэл нь.


...хоёр дуугай шувуу
Өөд өөдөөсөө дуугай нисэх нь
Учрах ч юм шиг, зөрөх ч юм шиг харагдан,
Харахаас нүд хальтраад...
Эмзэглэл бол яруу найргийн мөнхийн дагуул юм. Урианхай бол сэтгэгч гэхээсээ илүү эмзэглэгч хүн. Тийм сэтгэлийг бусдаас өөрөөр хорвоог хардаг, хүн бүхэнд ойлгогдох гэж чармайдаггүй, өөрийнхөөрөө гаж сэтгэлгээ чимэхээр онцгой туурвил төрөлгүй яах вэ.
Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос
Эцсийн нь навч салхинд харвахуй
Нар тэмтрэн бүлээцэх голын ус
Эгшин зуур урсахаа зогсохыг сэрээд
Чамайгаа би дуудлаа, хайрт минь!
Ийм мөрүүдийн зохиогч бидний дунд амьдарч яваагаар бахархах залуусыг бий болгож чадсан цагтаа л, монголчууд оюунлаг, эх орон маань хөгжингүй болох вий гэж би мунхагладаг юм.



Тав. Данзангийн Нямсүрэн

Хөдөө сумын бага сургуулийн багш эр Монголын яруу найргийн хамгийн онцгой туурвилуудын нэгийг 1979 онд бичжээ. Мөн л Нацагдоржийнхтой адилхан “Дөрвөн цаг” нэртэй тэр шүлэг маш энгийн бүтэцтэй, ер бусын тансаг сайхан дүрслэлтэй, хамгийн чухал нь гэгээн сайхан сэтгэлээр бичигдсэн:


Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах сайхан...
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан...
Гадаа уул толгод гялбалзах нь  сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэгнэх  сайхан...
Cap орой болж хүйтрэх нь сайхан
Салхинд одод зүлгэгдэх нь , сайхан...    


Тэр ганганаж байгаа шувууд, галын гэрэлд царай зүс нь бүдэг бадаг үзэгдэх бүсгүйчүүд, салхинд зүлгэгдээд улам гялтганаж буй оддоос бид амьдралд өшрөхгүй, цөхрөхгүй, сөхрөхгүй, үзэн ядахгүй байх хүчийг авдаг. Тийм хүчийг яруу найраг өгдөг юм аа гэдгийг ийм энгийнээр хэлчихдэг, Нямсүрэн үнэхээр сайхан яруу найрагч байжээ.


Нямсүрэнгийн шүлгэнд байсхийгээд л нэг шувуу зурсхийн нисээд өнгөрдөг. Тэдгээр нь зохиож зурсан биш, найрагчийг шүлгээ бодож явахад нь өөрсдөө хажуугаар нь ниссэн шувууд байдаг. Тиймдээ ч мөнөөх шувууд шүлгийг нь амьд, хөдөлгөөнтэй болгодог. Хар л даа:


Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан...
Тэрэгний дугуй чахран чухран эргэх сайхан
Тэргэн дороос шувуу нисэх сайхан...
Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан
Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан...
Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан...


Шувуу бол яруу найрагчийн бодол, хайр, хүлээлтийн дүр. Тэдгээр шувууд соцреализмын хамгийн оргил үед Монголын яруу найргийг төгсгөлгүй мэт уналтаас нь аварсан юм. Нямсүрэнг Урианхайтай адил шинэчлэгч гэж үзэх аргагүй л дээ. Харин уламжлалын авууштай атлаа гээгдэж орхигдсон хэсэг рүү нь эргэн очигч гэвэл үнэнд илүүтэй дөхөх байх.


Бараан морьтой хүн шөнийн борооноор гарам гатлан ирээд
Бадаг харанхуйд чүдэнз зурахуйяа алтан ээмэг улалзана...
Хэн нь танигдахгүй шөнийн тэр гийчин бүсгүй хүн байж! Сэтгэлийн дотуур чүдэнз зурахын зуурт гялсхийсэн ээмэг мэт баяслын гэгээ харвуулсан энэ мэт уран дүрслэл бол түүний гаршсан бичлэг. Нямсүрэнд бас тансаг сайхнаар бичигдсэн, хэллэгийнхээ дэндүү тансгаас болоод дотор нь жаахан төөрчихсөн “Амитаба” хэмээх бясалгал шүлэг бий.


Яаж би Амитаба шиг,өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ? .
Ийм мөрүүд бичсэн тэрээр хэрэв Урианхайн хэмжээний боловсролтой байсан бол, өнөөдөр Монголыг дэлхий дээр зэс, алт, ноолуураар биш, яруу найргаар бага сага таньж эхлэх ч байсан юм санж уу, хэн мэдлээ... Сонины зайг хүндэтгэхийн үүднээс, эдгээр таван найрагчаар энэ удаагийнхаа нийтлэлийг өндөрлөе. Дараагийн удаад ядахнаа 10 хүртэл нэрлэх бололцоо олдох болов уу гэж найдахын ялдамд, уншигч та бүхэнд Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг дэвшүүлж байна.



Гүн овгийн Г.Аюурзана

СУРТАЛЧИЛГАА :

45 сэтгэгдэл харуулж байна        

  1. tanid bayarlalaa saikhan niitlel bna

    suuri, 2012-10-10 09:11:30, 202.131.238.114Хариу бичих

  2. ene top-t chini R.choinom orj boloogyi ni yugaar dytagdab gej?asyymaar yum bna syy!!!ter yabyyhylan ene teriin chini hamlaagyi dabaad garchihsan negen syyt zohiolch bna!ter bol abyas bilegeeree tynarsan yum s deee!ene dyridaad baigaa hymyys chini ter hynii haana ch hyrehgyi yadyys bna!tiimees ene metiin medeermer setgelee hois tabizgaa yheryyd ee!!!ta nartai ene zyynd margahaargyi yum bna!ardchimlagdaadch nemergyi yher tolgoidoo gomdozgoo!!!mongolchyyd aa!!!

    hyatadyyd yimyyleed baigaa yumaa daa!!!!yanz ni hy, 2012-12-10 19:12:02, 192.134.242.177

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Saihan heljee ug geesengui unshlaa bur delgerengui olon huniig bagtaagaasai humuusd surgamj bolog

    Зочин, 2012-10-10 09:13:20, 198.228.216.25Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Niitleliin neriig haraad l unshihaa boliv oo bi, TOP baihdaa yavah dee, iim saikhan mongol nairagchidiig dormjilj baigaa yam shig,, SHILDEGIIG ni chamaar heluuleltgui bid medne,,,

    Guest, 2012-10-10 09:17:43, 203.159.44.7Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Их сайхан нийтлэл болжээ.Энэ цаг үед гэгээ болон амьдарч бичиж туурвиж байгаад чинь баяр хүргэе.Хамгийн гол нь Монгол яруу найргаа хүндэтгэсэн чинь үнэхээр сайхан санагдлаа. Соён гэгээрүүлэгч зохиолч найрагчид та нар маань бие биеэ өөр нэгэн давтагдашгүй ертөнц гэж ойлгон хүндэлж, эвсэг хүчирхэг явбал уншигчид ард түмэн баярлана шүү.

    Эрхэс, 2012-10-10 09:19:44, 202.180.216.8Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. saihan yum oo

    Зочин, 2012-10-10 09:39:45, 124.197.179.50Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Дашдоржийн Баярхүү чинь Бат - Эрдэнийн Батбаяр / Баабар / шиг Жунгаа / Хятад / хүн шүү дээ.

    Мөнхжаргал, 2012-10-10 10:17:21, 202.9.47.130Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. урианхай бол арай л биш ээ

    Зочин, 2012-10-10 11:34:01, 122.201.20.210Хариу бичих

  14. харин тийн Урианхай арай биш Дашбалбар Чойном гээд үргэлжилнэ дээ

    Зочин, 2012-10-10 15:08:23, 203.194.115.236

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Chi usurhuu hun yum Dashbalbariig zoriud orhison bna.Ingej hellee geed Dashbalbar sain gehdee ed nart hurehgui gej bichne gedgiig medej bna.Negen tsagt chi tuuniig Mongoliin nomer 1 yaruu nairagch gej baisan sanagdah yum Ust setgel hortoi

    Зочин, 2012-10-10 14:16:23, 27.123.214.110Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ODOOGIIN YARUU NAIRAGCHID BYALDUUCH MQNGQNII TQLQQ NYDEE QGXQQS BUTSHAA BOLIJ.

    MONGOL, 2012-10-10 14:19:07, 202.126.89.157Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Зундуйн Доржид сайхан юм их бий, анхаараарай дараагийн удаад. Түүний өвлийн нүүдэл шиг юм бичих ч бас амаргүй дээ.

    Өвлийн нүүдэл, 2012-10-10 20:14:23, 202.180.218.254Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. ... Амсар дүүрэн мэл мэл Аяга дүүргээд пол пол олон шүлэг нь олон хэвээр бичигдсэн их эрэл хайгуул хийсэн хүндээ хааяа жаахан улстөржөөд хадуураад байсан болохоос биш. Монгол ахуйн монгол шүлэгтэй З. Дорж мундаг аа, хөөрхий. Өглөө болгон ... тэгж бай гээд Бямбаагийн радиогоор уншдаг шинэ цагийн тарни хэнийх вэ - З. Доржийнх.

    Ваар, 2012-10-10 20:26:51, 202.180.218.254Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. амьдаан бие биенээн хайрла ... энэ их логикгүй, айхтар ухаантай үг биш юм байгаам. Түүнд өөр юу ч байхгүй ш дээ. Хэлэхэд хүнд байлаа шүү, уучлаарай

    Балбар агсанд базаалттай юм байхгүй ш дээ., 2012-10-10 20:29:38, 202.180.218.254Хариу бичих

  24. uuniig biczigcz hunbguia sohor zoosnii unegui humh boloi

    unshigcz, 2012-10-11 00:06:20, 91.225.185.202

    Таны нэр:

    Тайлбар:

  25. Сайхан бичжээ.Монголын яруу найргийн эс бүхнийг бүрдүүлэх гэж ёстой л чөмгөө дундалж явсан олон сайхан бүтээлчийг энд нэмэх хэрэгтэй.Гэвч хийсэн бүхэн нь бүгд сонгодог агуу юм болох тавилан ямар ч том уран бүтээлчид байхгүй.Жанцанноров гуай энэ тухай гоё хэлсэн юм."Миний хийсэн бүхэн Төрийн соёрхол аваагүй тул Төрийн соёрхолт Жанцанноровын бүтээл гж зарлах бус харин Хөгжмийн зохиолч Жанцанноровын Төрийн соёрхол хүртсэн бүтээл гэж зарлавал зохино" гэж тэр хүн хэлсэн юм даг. Хүн заримдаа тасархай сайхан юм хийх ч заримдаа энэ чинь юу вэ гэмээр дулимаг юм ч гарна.Монголын эрт өдгөөгийн яруу найраг тавхан хүнээс бүрдэхгүй.Бас өөрийгөө яруу найрагч гэх бүх хүнээр ч бүрдэхгүй.Их,бага бүгд бие биеэ нөхөж нэг нэгнээсээ шууд болон дам суралцаж харилцан найрсах нь тодорхой.Өчигдөргүй өнөөдөр,өнөөдөргүй маргааш байдаг гэж зарим заримдгууд боддог болохоос нөгөө сосорбарамын хэлдгээр, Чи өөрийгөө аавгүй гэж боддог ч аав байж л байгаа гэдэг шиг л юм.Манай яруу найргийн том төлөөлөл болгож энэ хүмүүсийг сонгосон байна.Үнэхээр тэд байхгүй өөр хэн байх билээ.Болжээ.Хөөрхий баярхүү бол боловсролгүй дээрээ эргэцүүлэх ухаан тун ч мөхөс нэгэн болох тул баобарыг дуурайж тэр үгийг бичиж цэцэрхэх гээд нүдний булай болжээ.баобар л өмнөд монголчуудыг доромжлох гэж тэр үгийг анх хэлсэн юм.Тэрбум хүний хүчирхэг их соёлын түрэлтйиг тогтоох гэж бүх хүчээ дайчлан хэл, соёлоо хадгалж үлдэхээр тэмцэж байгаа ах дүүсд маань өөр арга бий юу.Хятадын төрийн бодлогоор монгол хүнд техникийн боловсрол олгохоос зайлсхийж дандаа хүмүүнлэгийн боловсрол олгодог тэр нийгэмд шүү дээ.Үг олдлоо.Аюурзанад талархлаа.

    зочин, 2012-10-10 23:17:24, 122.201.18.151Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. renchinii choinom lag,busadni uzel surtliin huvalznuud

    Зочин, 2012-10-10 23:54:32, 207.6.92.85Хариу бичих

  28. gants l vg ...

    sonirhogch, 2013-05-24 17:29:16, 202.126.89.173

    ene vnen shvv. demjij bn

    Зочин, 2013-05-24 17:29:52, 202.126.89.173

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Mongold utga zohioliin shuumj gedeg yum baidag eseh ni medegdehgui, baahan l shildeg, shagnalt zohiolch yaruu nairagchdaar duurchihsen sanagddag yum. Niitiin duu, eldev modand orson shulguudiig garchignaas ni haraad l tsaash unshih dur husel untardag ni unen. Urgeljilsen ugiin erelt heregtseetei guilgee ihtei gegdsen nomuud ni ch gesen mungunii tuluu baidag ni unen.

    Зочин, 2012-10-11 02:26:50, 79.228.234.81Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Сайхан нийтлэл байна баярлалаа. олон хүн энэ нийтлэлийг уншаасай

    zochin, 2012-10-11 08:26:49, 202.70.33.50Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. huuye, ene deerh Injinash gej uu? Solongos tushimelyin zurag bus uu?

    biii, 2012-10-11 08:37:40, 202.70.46.203Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. mongol helee guitsed sudlaagui ene muu chatsaga mongoliin yruu nairagchdiig shuuh boloogui chamaas arai deer mongol helee meddeg jiriin mongol shulgee meddeg bichdeg hun ni ayurzana gedeg hooon tseejee deldegch neg orsod utga zohioliin surguuliig haltar tugsuj irsen sharbaachaar uneluleh boloogui ulzii tugs ni ch gesen bolobsrolgui abyas ch ugui abgai bas mongoliin yruu nairgiig shuuhgui ta 2 hunjliinhuu l ajliig hiibel barna ta nar ymarch bolobsrolgui humuus shuu unendee bol

    Зочин, 2012-10-14 03:43:12, 94.234.170.41Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. ichih nvvree elgendee naasan hooson tolgio shuu dee ulzii tugs ta 2 he he ta 2 iig er ni hen yruu nairagch utga zohiol sudlaachid geh ym gants shad shulgiin muriig ni ard tumen meddg bol tegj ta nar hutsaach tsaashaa hol yb mongoliin uran zohiold ta 2 hereg ch ugui nemer ch ugui tednmongoliin saihan nairagchdiin buteeleer bitgii biznes hiigeed bai utnuud ee

    Зочин, 2012-10-14 03:48:04, 94.234.170.41Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Natsagdorj,yavuuhulang aguu yaruu nairagch gehed ichij uhne gej bichij baisanaa genethen aguu bolgood bicheed unalaa. hariin soyold shutej uursdiiguu doosh hiideg gemee namanchilj baigaad chini bayar hurgey.

    solongo, 2012-10-15 09:56:48, 124.158.64.141Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Ene Ayurzana gegch mongol helee suraagui,mongol hel soyoloo taniagui baij uursdiin aguu bolgoniig doosh hiij uuriiguu bolon ehneree deesh tavidag gesen. Ehneree yavuululanhaas deeguur tavidag gesen. harin uuruus ni bol deer ni unen. Ih ataach zaluu daa...

    yag tiim shuu, 2012-10-15 10:00:29, 124.158.64.141Хариу бичих

  42. За, ямар ч байсан тэр хүн худам монголоороо сайхан уншиж бичдэг юм байна лээ шүү. Ингэж арай ч гүтгэж болохгүй

    Монгол хэлтэн, 2012-10-16 20:22:32, 202.55.191.35

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Ayurzana Doshbalbar,Lhagvasuren hoyoriig nerleh ni uu ugui yu/ haraj l baiy.Bas bavuudorjiig nerleh tenhee baina uu? ugui yu? bavuudorjtoi uhtelee ataarhdag genme bilee. Huurhii ataach ni dendeed baigaa yum daa..

    dorj, 2012-10-15 10:10:12, 124.158.64.141Хариу бичих

  44. Аюурзана юу гэж Бавуудорж моржид атаархах вэ дээ? Тоодог ч үгүй байлгүй. Түүн шиг монгол хэлээр алдаагүй зөв найруулгатай бичдэг зохиолч өнөөдөр байхгүйг дээрх нөхөд даанч мэдэхгүй бизээ хөөрхий

    KKK, 2012-10-16 20:21:05, 202.55.191.35

    Таны нэр:

    Тайлбар:

  45. Ene hun Zunduin Dorjiig nerleh bol uu? Jinhene mongol yaruu nairagch daa. Za za neg baruuniig shutdeg hunii l uzemj biz. Nyamsureng bol helehgui ungurch chadahgui l dee... Yavuud nugelee namanchilj baigaa yum. Enheree herleh baih... Harin Hulang nerleh bol uu,yah bol?

    Bayarhuu, 2012-10-15 10:14:55, 124.158.64.141Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Uuruusuu uur uhaantai medklegtei hun baihgui geed biye toochohson, amerikchuudaas uur aguu hun baihgui geed uursdiiguu doosh hiichihsen zaluu daa. zaluu ch gej dee.duch hursen er dee.

    mergen, 2012-10-15 19:07:18, 182.160.36.68Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. 13-r zuunii Niits tovchoo zereg bichgiin uranzohioloo golood 100 jileer nas tooljee. Arai ch medemhiirchee. Hoorhuu

    sodnom, 2012-10-22 09:07:29, 182.160.1.180Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Ene hun uuruu neg ch oligtoi shuleg bicheegui sh dee. tegeed bas umnuh uye golno... Baruunii shulgiig huulj heden nom gargachihaad. ichih nuuree...

    borjgin, 2012-10-22 09:09:22, 182.160.1.180Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Tsendiin Damdinsuren,Zunduin Dorj 2-g oruulaarai....

    Bolor, 2012-10-22 09:10:37, 182.160.1.180Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Ene Ayurzana gegch aguu ikh Yavuuhulang 10 jil yasiig ni u8ndulzuuleed doromjilson doo.Ehnereesee dooguur tabij gutaasan. Odoo nuglee namanchilaj baigaa ym bh dee.

    Amarbat, 2012-10-23 17:40:09, 182.160.63.250Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Ene zaluu helee medehgui.. Yunii chini TOP. Helee ingej gutaaj baij yaj oligtoi zohiolch boloh ym/Bas biy tooson gej jigteihen.../

    Tsoloo, 2012-10-23 17:44:53, 182.160.63.250Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. MINII NUTAG SHULGIIG MAGCHIHAJ.OVOO SH DEE. ENE AYURZANA ZASARCH BAIGAA YM BN.

    OVOO DOO, 2012-10-27 07:31:43, 182.160.25.254Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Natsagdorj,Yavuuhulan 2-g orosiin neg baidag l shulegchees door.Tuunii derged nerii ni helehed ichine gej baisan hun chini odoo 1,2 nomer bolgochihson tuuj yavna. hunii hoyor nuur gej...

    bayarjaa, 2012-10-28 18:54:45, 182.160.49.127Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. uuruusuu iluu garchihna geed Nyamsureng doosh hiijee. bolovsr9olgui enee teree genee.Uuruu tuunii chigchii huruund ch hurehgui sh dee.

    gotov, 2012-11-23 20:12:00, 182.160.51.121Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Сэтгэлгээний яруу найргийн тухай ярьж байна. Дашбалбар хийгээд Чойномын тухай ярьвал энэ огт өөр зүйл болох билээ. Жинхэнэ дээд яруу найраг гэдэг бол багш, шүүмжлэгч, ухуулан сурталчилагч биш учраас энэ нийтлэл жинхэнэ яруу найрагчдыг онцолсон байна. Харин Д. Нямсүрэн болоод Урианхай гуайн тухай миний бодол Аюурзаныхаас арай л ялгаатай юмаа.

    may, 2013-01-09 19:56:32, 202.131.235.67Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. басхүү Өлзийтөгсийн шүлгүүдийг манай уншигчид мэднэ. урьд байгаагүй гэгээлэг, бүсгүй нарийн мэдрэмжийг илэрхийлсэн түүний шүлгүүдийг "сансар огторгуй"-н хэлээр бичигдсэн гэлтэй. Тийм учраас Урианхай гуай- Үнэхээр би атаархаж байна...Д. Нямсүрэн Ариун төгс, гоо... гэж санаа алдсан юм шүү. Утга зохиолын чинадад нэвтэрч бүтээл туурвихад хувийн ашиг сонирхол гэж үгүй билээ...

    Зочин, 2013-01-09 20:00:46, 202.131.235.67Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. ened R.Choinomiig opuulj blf yumuu ter bol aguu hunshdee

    tuwshu, 2013-04-02 13:46:51, 180.149.97.126Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Zunduin dorj guaig yagaad oruulaagui yum. Hel hil mal guravtai bol hen bayan mongol bayan ene hun zaaval oroh uchirtai shuu dee niitlelchee

    Bold, 2013-04-04 11:42:58, 146.115.90.29Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. Zunduin dorj guaig nerlehgui bgaa ni haramsaltai hel hil mal 3 hen bilee zunduin dorj niitlelcheee martsan uu

    Bol, 2013-04-04 11:45:05, 146.115.90.29Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. ih goy shvlegnvvd bna ih aldartai zohiolchnorch bna tehde nada nuur gedeg shvleg heregte bna

    shvleg, 2013-09-11 19:11:22, 202.55.191.35Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

МУГЖ С.Жавхлан МАН-ын "Давхар дээл" жагсаалыг эсэргүүцлээ (Фото сурвалжлага)73

С.Жавхлан: Цагаан сар, Наадмаар алтан дээл өмсөх нь холгүй байдаг хүмүүс яагаад Монгол дээлээ тайлж хаяна вэ? Би тэднийг Монгол дээл өмсөх эрхгүй хүмүүс гэж үзэж байна. Тэд тайлвал тайлсан шиг тайлж, хаявал хаясан шиг хая...

Фотог:

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Хилчид асар үнэ цэнэтэй дэлхийн зулайг хамгаалж байгаа /2/ 11

Ухаандаа Лха.Дорж гуай үнэхээр мундаг хүн шүү дээ. Цус асгаруулсан байлдааны үеэр "Цэнхэр дурдан алчуур"-ыг хийсэн байхгүй юу. Эмэгтэйчүүдээсээ хол, амраг сэтгэлийг мартахаас аргагүй болчихсон, хаана хэдийд бөмбөг дэлбэрч үхэх бол гэж бодож яваа хүмүүст "Цэнхэр дурдан алчуур" гэдэг амрагийн дууг очоод дуулчихаар чинь эх орноо хамгаалах урам зориг нь сэргээд ирж байгаа юм.

Фотог:

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Хилчид асар үнэ цэнэтэй дэлхийн зулайг хамгаалж байгаа /1/ 10

Ухаандаа Лха.Дорж гуай үнэхээр мундаг хүн шүү дээ. Цус асгаруулсан байлдааны үеэр "Цэнхэр дурдан алчуур"-ыг хийсэн байхгүй юу. Эмэгтэйчүүдээсээ хол, амраг сэтгэлийг мартахаас аргагүй болчихсон, хаана хэдийд бөмбөг дэлбэрч үхэх бол гэж бодож яваа хүмүүст "Цэнхэр дурдан алчуур" гэдэг амрагийн дууг очоод дуулчихаар чинь эх орноо хамгаалах урам зориг нь сэргээд ирж байгаа юм.

Фотог:

Өөртөө өлсгөлөн зарлацгаая18

Өрнөдийнхөн улс төрчид, эрх мэдэлтэнгүүдийнхээ болон тэдний бодлогын эсрэг тэмцэхдээ өлсгөлөн зарладаг" нэгэн аргыг хэрэглэдэг болсон.

Фотог:

Талын Халимаг Сена мөрөнд морио усалж байхыг би үзлээ6

Халимагийн хаант улс байсан цагаасаа Оросын өмнөд хил хязгаарыг Турк болон бусад улсын дайралтаас найдвартай хамгаалж ирсэн түүхтэй.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

"Дэлхий чи хараач !!!! Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна" (Фото сурвалжлага)

"Хамаг Монгол" төслийн хаалтын тоглолт (Фото сурвалжлага)

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Хилчид асар үнэ цэнэтэй дэлхийн зулайг хамгаалж байгаа /2/

Ухаандаа Лха.Дорж гуай үнэхээр мундаг хүн шүү дээ. Цус асгаруулсан байлдааны үеэр "Цэнхэр дурдан алчуур"-ыг хийсэн байхгүй юу. Эмэгтэйчүүдээсээ хол, амраг сэтгэлийг мартахаас аргагүй болчихсон, хаана хэдийд бөмбөг дэлбэрч үхэх бол гэж бодож яваа хүмүүст "Цэнхэр дурдан алчуур" гэдэг амрагийн дууг очоод дуулчихаар чинь эх орноо хамгаалах урам зориг нь сэргээд ирж байгаа юм.

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Хилчид асар үнэ цэнэтэй дэлхийн зулайг хамгаалж байгаа /1/

Ухаандаа Лха.Дорж гуай үнэхээр мундаг хүн шүү дээ. Цус асгаруулсан байлдааны үеэр "Цэнхэр дурдан алчуур"-ыг хийсэн байхгүй юу. Эмэгтэйчүүдээсээ хол, амраг сэтгэлийг мартахаас аргагүй болчихсон, хаана хэдийд бөмбөг дэлбэрч үхэх бол гэж бодож яваа хүмүүст "Цэнхэр дурдан алчуур" гэдэг амрагийн дууг очоод дуулчихаар чинь эх орноо хамгаалах урам зориг нь сэргээд ирж байгаа юм.

Өөртөө өлсгөлөн зарлацгаая

Өрнөдийнхөн улс төрчид, эрх мэдэлтэнгүүдийнхээ болон тэдний бодлогын эсрэг тэмцэхдээ өлсгөлөн зарладаг" нэгэн аргыг хэрэглэдэг болсон.

Талын Халимаг Сена мөрөнд морио усалж байхыг би үзлээ

Халимагийн хаант улс байсан цагаасаа Оросын өмнөд хил хязгаарыг Турк болон бусад улсын дайралтаас найдвартай хамгаалж ирсэн түүхтэй.

Нас тогтохгүй байх өтлөхөд гэмтэй

"Нас тогтох сайхан" гэж яруу найрагч З.Доржийн шүлгээр хийсэн гайхалтай гоё дуу бий. Түүнийг сонсч, үг өгүүлбэрийг нь сайтар чагнахаар нээрээ л нас тогтож, намба суун, налайж, ханхайсан сайхан эрийн дүр нүдэнд буудаг.

Охид интернетээр дамжуулан биеэ үнэлэх нь ихэсч байна

Хүн худалдаалах гэмт хэрэг нь олон улс дамж­­сан төдийгүй ашиг ор­ло­­гоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог.

Тамга барьсан Монгол

Тамга гэхээр одооны заримууд ердөө л албан бичгийн төгсгөлд дардаг тэмдэг гэж ойлгодог бололтой.

МУГЖ С.Жавхлан МАН-ын "Давхар дээл" жагсаалыг эсэргүүцлээ (Фото сурвалжлага)

С.Жавхлан: Цагаан сар, Наадмаар алтан дээл өмсөх нь холгүй байдаг хүмүүс яагаад Монгол дээлээ тайлж хаяна вэ? Би тэднийг Монгол дээл өмсөх эрхгүй хүмүүс гэж үзэж байна. Тэд тайлвал тайлсан шиг тайлж, хаявал хаясан шиг хая...

Цаг агаар ба таамаг

Б.Ренчин гуайд нэгэн хүн "Манай охин худлаа яриад байдаг боллоо. Хэрхвэл зохих вэ" гэхэд нь "Цаг уурч болгочихгүй юу" гэсэн тухай хошин яриа бий.

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Цахилгааны тоолуурын заалтыг байцаагчид нэмж бичдэг гэх иргэд олонтоо тааралдах болов.

Сайхан андаа дурсахад хүрэл зүрх минь хайлна ... /ЭМГЭНЭЛ/

Сайхан андаа дурсахад хүрэл зүрх минь хайлна ... /ЭМГЭНЭЛ/

"Монгол төрийн мэргэн өвөө" буюу бахархам амьдрал

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу гуайн амьдрал, үйлсийн тухай "Монгол төрийн мэргэн өвөө" хэмээх номыг Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар эмхлэн гаргасан.

Бид ингэж л гарцаар гардаг /фото нийтлэл/

Олны хүч оломгүй далай, дайрвал дашираар нь гэж байгаа юм шиг нэг нь ганц алхам хийхэд нөгөөдүүл нь дагаад л намирчихна. Мах комбинатад малыг цахилгаанаар цохиулж нядалдаг гэсэн.

Жулия Робертс: Аз жаргал хүнийг сайхан харагдуулдаг гэдэгт итгэдэг

Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс дэлгэцийн дүр бүтээхээс илүүтэй сайн ээж, гэрийн эзэгтэй байхдаа сэтгэл хангалуун гэдгээ сэтгүүлч Хиллари Моргантай ярилцахдаа хэлсэн аж.