sonin.mn
ТОКИО./TASS/. Японы ГХ-ийн шинэ сайд Таро Кано Оростой газар нутгийн маргааныг шийдвэрлэх асуудал дээр уян хатан хандаж, Оростой энхийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа ажээ. Энэ тухай сайд лхагва гарагт “Yomiuri” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа хэлжээ.
 
“Хоёр тал хоёулаа уян хатан сэтгэх юм бол бид ямар нэгэн шийдэлд хүрчих юм биш байгаа? Одоогийн байдлаар хэрэглэж үзээгүй аргуудаа хэрэглээд үзвэл яасын” хэмээн Т.Кано онцлон дурджээ.
 
Мөн тэрбээр дөрвөн арлын нутаг дэвсгэрийн харьяалал, энхийн хэлэлцээр байгуулах асуудал Коно удмын дөрвөн үеийн туршид шийдэгдээгүй хэвээр байна гэж тэрбээр ярьжээ. Сайдын өвөө Японы газар тариалан, ойн аж ахуйн сайд асан Итиро Коно, сайдын аав ГХ-ийн сайд асан Ёхэй Коно хоёр хоёулаа Оростой хийх хэлэлцээний процесст оролцож байжээ.
 
Сайд К.Кано: “Би тохиромжтой цаг үед Орост айлчлах хүсэлтэй байна” гэжээ. Засгийн газрын өргөн цар хүрээтэй өөрчлөлтийн хүрээнд К.Кано 8 дугаар сарын 3-нд ГХ-ийн сайдаар томилогдсон юм.
 
Москва Токио өнгөрсөн зууны дунд үеэс хойш Дэлхийн II дайны дүнгээр энхийн хэлэлцээ хийх зөвлөлдөөнийг завсарлагатайгаар хийсээр иржээ. Энхийн хэлэлцээр байгуулахад саад болж буй гол асуудал нь Курилын өмнөд арлуудын харьяаллын асуудал юм. Итуруп, Кунашир, Шикотан болон бага Курилын хэд хэдэн жижиг амьдралгүй арлууд дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон хэдий ч дээрх арлуудын харьяаллын асуудлыг Токио эс зөвшөөрөн маргадаг ажээ. 
 
ОХУ-ын ГХЯ дээрх нутаг дэвсгэр Орост харьяалагддаг, олон улсын эрх зүйн зохих актуудаар баталгаажсан, маргашгүй асуудал гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг