Нью-Йорк Таймсын саяхны нэгэн судалгааны дүнд Хойд Солонгос цэргийн үйл ажиллагаа хийх магадлалтай гэсэн мэдээлэл илэрчээ. Тэгвэл Хойд Азийн газар зүй үүнийг ийн тайлбарлажээ. Солонгосын дайн энхийн хэлэлцээргүйгээр дууссанаас хойш 60 илүү жил өнгөрөөд байхад хойгийн асуудал хоёр талын дунд хавчигдсан хэвээр үлдсэн билээ. Өмнөд Солонгосын цэргийн хүчин АНУ-тай эвсэж, Хойд Солонгосын сая гаруй цэргийн эсрэг дайтсан хэвээр. Хурцадмал байдал арай ядан “бүдгэрч” байтал өнгөрсөн даваа гаригт АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт, Ким Чен Уны зэвсгийн туршилт нэгэн зэрэг эхэлсэн нь хоёр талын бас нэгэн мөргөлдөөний эхлэл байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Хоёр Солонгосын дайн нь 1950 оны зургадугаар сарын 25-наас 1953 оны долдугаар сарын 27-ны хооронд болсон юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байсан билээ.
Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа. Хойд Солонгос хэдэн арван жилийг их бууны цэнэг бүтээхэд зориулсан хэмээн Жон Хопкинсын их сургуулийн шинжээч Жосеф Бермудез хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хойдуудыг “галзуу галдагчид” хэмээн нэрийдсэн юм. Учир нь энэ цаг үед энэхүү зэвсэг нь олон мянган хүнийг хөнөөх, олон зуун байгууламжийг устгах хор хөнөөлтэй билээ. “Хэрэв энэ бүх их бууны цэнэгийг хотын дунд хэсэгт унагах юм бол хэзээ ч итгэмээргүй асар их хөнөөлийг бид мэдрэх болно. Хүмүүс зөвхөн дэлбэрэлтээс болж амиа алдахгүй, чулуулгийн хэлтэрхий, элдэв осол аваараас болж нас барах болно” гэж Бермудез хэлж байна. Дэлхийн II дайнаас хойш Өмнөд Солонгос болон Япон улсууд АНУ-ын холбоотон болж, аливаа аюул заналаас сэргийлэхэд хүчин зүтгэж байна. 80 гаруй мянган цэрэг хоёр улсын хооронд, мөн АНУ-ын газар нутаг болох Гуамын арал дээр алба хашиж буй. Тэгвэл энэ зуур Ким анхны тив хоорондын пуужингийн туршилтаа өнгөрсөн сарын 4-нд амжилттай туршсан юм. Гуамын агаарын баазад бөмбөгдөгчүүд, пуужингаас хамгаалах систем байрладаг аж. Гуамын баазаас Солонгосын хойг хүрэхэд уг онгоц хоёр цаг зарцуулдаг ажээ.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Дайн болохгүй дээ. Тэр бүдүүн мангар бацаан нэг цөмийн бөмбөг илгээхэд эргээд 1000- н цөмийн бөмбөг ирнэ гэдгийг эрх биш мэдэж байгаа байх лдаа
Дэлхий нийтээрээ цөмийн зэвсэгийн эсрэг байр суурьтай байхад дахиж нэмж цөмийн зэвсэг хэргэлнэ гэж үү.
Солонгос хоёр хуваагдахад хэн буруутай билээ? АНУ,ЗХУ, Хятад, Япон. Гэтэл одоо болохоор тэд энх тайвны цагаан тагтаа болох гээд байдаг. Дайн болвол юуны өмнө Өмнөд Солонгос, Хятад, Япон бас Хойд Солонгос өөрөө өртөж сүйрэлд орно. АНУ харин модон дээр суучихаад сонирхон харна. Ямар улс ямар удирдагчтай байж, яаж байх нь ер нь хэнд ямар хамаа байна? АНУ,Баруун Европ, Оросын Холбооны Улсын шунал дэлхийг нэг сүйрэлд хүргэнэ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр нөгөө Ливи,Ирак,Сири, Югослав, Йемен, Афганистан юу болов?
Солонгосыг хоёр хуваагдахад япон буруутай гэдгийг мэдэх үү.
Нэг бөмбөг явуулах мэдээж болно.Буцаад 1000 бөмбөгийг Америк явуулж чадахгүй учраас дайныг Америк эхлүүлж чадахгүй байгаа юм. Хятад.Орос дэргэдээ 1000 бөмбөг дэлбэлүүлнэ гэж хэзээд ч байхгүй. Бас Хойдоос илүүтэйгээр Өмнөд нь хэдэн мянган дахин хохирч сэргэхгүйгээр сүйрнэ. Энэ нь нөгөө жоомоо устгах гэж байгаад гэрээ шатаав гэдэг шиг болно.Хойдуудын хувьд Америк гэхээсээ илүү Өмнөдийг сүйрүүлэх л чухал. Өмнөд сүйрнэ гэдгээ мэдээд Америкийн өмдөнд дотор шургаад орчихсон.Америк нь өмдөө тайлж чадахгүй цаадах нь өмдний цаанаас цор цор хийгээд байгаа юм. Түүх сөхвөл Өмнөд Солонгос бол хууль бусаар Америкийн дэмжлэгтэйгээр бий болсон улс шүү дээ.
Дайн болвол болог манайхан чихээ боглоод явж байхад болно
huurhii hoid solongosiig zevsegleleer huutsulduulj bgaad ediin zasagiig ni samarch ard tumniig ni bosgoh arga heregjeed bgaa bh oo
Дайтвал ч дайтаад авахад дээр байж болох л юм! Америк жаахан ухаарах бол уу?! Ямарч байсан хvний нутаг дээр гай гамшиг тарьчихаад еерее зvгээр vлддэг ve енгерсен байна гэдгийг мэдэх бол уу? гэж горьдох юм.Орос,Хятад нь vнэхээр л их гvрнvvд юм бол гэрийнхээ хажууд цемийн дайн хийлгээд хонь царайлаад суугаад баймгvй л юм.
teneg amitan yu genev ee
одоо бол зүгээр л эдийн засгийн дайн том улсууд нь бага улсаа барьж иднэ буу бариад байлдахгүй нь л лавтай