sonin.mn
РОМ. /Xinhua/. Даваа гарагт Итали улсын өмнөд хэсэгт байрлах Искья арал дээр газар хөдлөлт болж 1 хүн амиа  алджээ.
 
Орон нутгийн цагаар оройн 20:57 минутанд рихтерийн шатлалаар 3.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Италийн галт уул, газар хөдлөлт судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн байшин барилга, мөн сүмийн барилга нурж сүйдсэн байна.  
 
25 хүн бэртэж гэмтэн хэд хэдэн хүн сураггүй алга болсон бөгөөд байшингийн нурангинд дарагдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.  Иргэний хамгааллын албаны хэсэг баг арал дээр очин гал унтраахаар ажиллаж байна.
 
Искья арал нь Неополь хотын эрэгт байрладаг ажээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг