sonin.mn
БЕЛГРАД./TASS/. Серби улс Македоны нийслэл Скопье-гээс дипломат төлөөлөгчдөө бүгдийг нь дуудсан тухай даваа гарагт тус улсын үндэсний телевиз ГХЯ-г иш татан мэдээлжээ.
 
Өнгөрсөн шөнө элчин сайд Душанка Дивяк Томич болон элчин сайдын ажилтнууд Белград хотод дуудагдан иржээ. Дипломатчдыг дуудах болсон шалтгаан нь яаралтай зөвлөлдөх шаардлага үүссэнтэй холбоотой гэжээ.
 
Үүнээс өмнө Сербийн дипломат төлөөлөгчийн газар Македоны эрх баригчдаас тус дипломат байгууллагын аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулахыг шаардаж байсан юм.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр Сербийн ГХЯ-ны тэргүүн Ивиц Дачич тусгай мэдэгдэл хийх ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг