sonin.mn
БАРСЕЛОНА. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт Барселона хотод автомашинаар 13 хүнийг дайран хөнөөсөн этгээдийг Европ даяар хайж эхэллээ гэж Испанийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
 
Автомашины жолоочийг хэн болохыг нь олж тогтоосон гэж цагдаа нар мэдэгдсэн хэдий ч нэрийг нь олон нийтэд зарласангүй.
 
Гэмт этгээд Францын хилийг давсан байж болзошгүй гэж тэд үзэж байгаа аж.
 
Халдлага үйлдсэнийхээ дараа гэмт этгээд хэргийн газраас оргон зугтаж буй нь хяналтын камерт бичигдэж үлджээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг