sonin.mn
ШАНХАЙ. /Xinhua/.  Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг ирэх сараас Бээжин ба Шанхай хотын хооронд албан ёсоор явж эхэлнэ.
 
“Fuxing” буюу “Сэргэн мандалт” гэдэг энэ галт тэрэг нь хоорондоо 1318 км зайтай оршдог тус хоёр хотын хооронд есдүгээр сарын 21-нээс 350 км/цийн хурдтайгаар зорчигч тээвэрлэж эхэлнэ. Энэ галт тэрэгний нэрийг тус улсын дарга Ши Жиньпин өгсөн байна.
 
Одоогоор Хятадад явж буй хамгийн хурдан галт тэрэг нь цагт 300 км туулдаг “Hexie” буюу “Эв найрамдал” гэдэг галт тэрэг гэнэ. Энэ галт тэрэгний нэрийг Ши Жиньпиний өмнө Хятад улсын даргаар ажиллаж байсан Ху Жиньтао өгчээ.
 
Хятадын хурдны галт тэрэг болон төмөр замын техник хэрэгслүүд нь Бээжингийн хувьд бусад улсад, ялангуяа “Бүс ба Зам” санаачилгад хамаарах улсуудад борлуулах гол бүтээгдэхүүнүүдийнх нь нэг болоод байна.
 
 
Бээжин-Шанхай бол хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг маршрутуудын нэг юм. Тус хоёр хотын хооронд 2011 оноос хурдны галт тэрэг явж эхэлсэн юм. Жилд дунджаар 600 сая гаруй зорчигч тус хоёр хотын хооронд явдаг гэж Хятадын Төмөр зам компани мэдэгдэв.
 
 
Бээжин-Шанхайн хооронд “Сэргэн мандалт” хурдны галт тэргээр явахад нэг талдаа жирийн суудал 553 юань байх бол нэгдүгээр зэрэглэлийн суудал нь 933 юань байх аж. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг