sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зөрчлийн тухай хуулийн дагуу ирэх есдүгээр сарын нэгнээс иргэний үнэмлэхээ хаявал 250 мянга, жолооных 300 мянга, төрсний гэрчилгээ 80 мянган төгрөгөөр тус тус торгохоор болж байгаа юм байна” гэх мэдээлэл нь худал болохыг ХЗДХЯ, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газраас мэдэгдэж байна. 
 
Зөрчлийн тухай хуулийн:
 
14.7 дугаар зүйл. "8.3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин. таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно".
 
15.23 дугаар зүйл. "1.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
1.1.хуульд заасан үүргээ биелүүлээгүй;
1.2.хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.
 
Харин иргэний болон жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээг гээвэл торгууль ногдуулах заалтгүй байхгүй юм.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг