sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /hollywood.com/. “Universal” кино компани Чингис хааны тухай бүрэн хэмжээний адал явдалт кино бүтээх болсноо зарлалаа.
 
Тус кино компани "Beauty and the Beast", "The Huntsman: Winter's War" бүтээлүүдээрээ алдаршсан кино зохиолч Эван Спилиотопулосын бичсэн Чингис хааны тухай зохиолын эрхийг авсан байна. Мөн жүжигчин "The Rock" буюу Дуэйн Жонсон, продюсер Дэни Гарсия ба Роберт Земекис нар уг киноны продюсероор ажиллахаар болжээ.  
 
Одоогоор энэхүү киноны албан ёсны нэр, тов, жүжигчдийн баг тодорхой болоогүй байгаа юм. Гэсэн хэдий ч киноны  үйл явдалд Монголын эзэнт гүрний агуу удирдагч Чингис хааны онгоныг хайж байгаа тухай гарна гэдэг нь батлагджээ. Киноны зураг авалтыг байгальд авах төдийгүй, компьютер график, компьютерийн аргачлалыг аль болох бага хэмжээгээр оруулах аж.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг