sonin.mn
ДАМАСК. /trend/. Ням гарагт Сирийн нийслэл хотод томоохон үзэсгэлэн худалдаа явагдаж байх үеэр бөмбөг дэлбэрч 6 хүн амиа алджээ.
 
"Reuters" агентлагийн мэдээлснээр, хэргийн ул мөрийг шинжлэн гарсан үр дүнг Сирийн хүний эрхийн байгууллага үндэсний мэдээллийн сувгууд, олон нийтийн сүлжээний аль алинд нь мэдэгдээгүй байна. Хүний эрхийн шинжээчдийн байгууллагын дарга Рами Абдулрахман дэлбэрэлт болсон бусад шалтгаануудыг дэлгэхийг зөвшөрөөгүй байна.
 
Одоогийн байдлаар тогтоогдоод байгаа хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Учир нь 10 хүний биеийн байдал маш муу байгаа ажээ.
 
Улс орон даяар дэгдсэн үймээн самуун намжаад хэдхэн сар өнгөрсний дараа 2011 оны зунаас хойш анх удаа "Дамаск" олон улсын үзэсгэлэн яармаг зохиогдсон юм. Тус яармагт дотоодын болон 45 орны бизнесийн төлөөлөгчид оролцож байсан аж.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг