sonin.mn
НҮБ. /Xinhua/. Өмнөд Суданаас хөрш Угандад дүрвэж очсон хүмүүсийн тоо 1 саяас давсан гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар өнөөдөр мэдэгдлээ.
 
Өмнөд Суданд 2013 онд засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд дэгдсэн томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн өнөө хэр нь үргэлжилсээр байгаа юм.
 
НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд Өмнөд Суданаас өдөрт 1800 гаруй хүн дүрвэдэг байсны 85 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.
 
Тус улсын дөрвөн сая орчим хүн амын гуравны нэг нь хөрш орнууд руу болон дотооддоо дүрвээд байна.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ нөхцөл байдлыг 1990-аад оны дунд үед болсон “Руандагийн геноцидоос хойш Африк тивд болж буй дүрвэгсдийн хамгийн том хямрал” гэж тодорхойлоод, Өмнөд Суданы байдлыг тогтвортой болгоход туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
 
 
Г.Доржханд
Эх суравалж: Монцамэ агентлаг