sonin.mn
СӨҮЛ. /Reuters/. "Tesla" гэх мэт өөрийн гол өрсөлдөгч нартай эн зэрэгцэх дээд зэрэглэлийн алсын зайг туулах чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэхээр гол зорилгоо болгон ажиллаж байна гэж  "Hyundai Motor" компани мэдээлжээ. 
 
"Hyundai" компани "Toyota Motor" корпорацийн нэгэн адил байгальд ээлтэй экологийн цэвэр автомашины батарейны технологийг болосруулах тал дээр тэргүүлэн ажиллаж байсан бөгөөд өнөө үед "Tesla" цахилгаан автомашин дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж, мөн Хятадын засгийн газрын зүгээс батарейгаар тэжээгддэг автомашинд дэмжлэг үзүүлж байгаа зэргийг харгалзан үзэж цахилгаан автомашин бүтээх тал дээр голчлон анхаарах болжээ.
 
"Toyota" компани одоо урт замыг туулах чадвартай, хурдан цэнэглэгддэг автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн мэдээлсэн юм. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчид 2021 он гэхэд "Genesis" загварын нэг цэнэглэлтээр 500 км замыг туулах чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн ирэх оны эхний хагаст 390 км зам туулах чадвартай бага оврын спорт загварын "Kona" автомашины цахилгаан хувилбарыг гаргах ажээ.
 
Дэлхийн автомашины худалдааны салбарт чансаагаараа 5-д ордог автомашин үйлдвэрлэгч "Kia Motors" корпорацийн салбар компани экологийн цэвэр автомашины өмнөх загварууд дээр нэмж гурван залгуурт цахилгаан автомашиныг 2020 гэхэд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
 
2013 онд "Hyundai" компани дэлхийд хамгийн анх Tucson Fuel Cell хэмээх батарейгаар цэнэглэгддэг автомашиныг олноор үйлдвэрлэж эхэлсэн боловч түүний өрсөлдөгч "Toyota" компани мөн MIRAI брэндийн автомашин үйлдвэрлэж эхэлжээ. "Hyundai" компани өөрийн 862 автомашиныг зарсан байхад "Toyota" компани 2014 онд анх үйлдвэрлэж эхэлснээс хойш өөрийн нийт 3700 ширхэг MIRAI автомашиныг борлуулсан байдаг.
 
БНСУ-д батарей цэнэглэх 10 станц байдаг бөгөөд энэ нь Япон улсад ажилладаг цэнэглэгч станцуудын тоотой харьцуулахад зөвхөн аравны нэг хувь нь л болж байна гэж "Hyundai" компани мэдээлсэн байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг