УЛААН-ҮҮД. /TASS/. Монголын говьд болох “Сэлэнгэ-2017” Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилтад хоёр талаас тус бүр 500 хүртэлх тооны алба хаагч оролцоно гэж Оросын Дорнод цэргийн тойргийн Хэвлэл мэдээллийн алба өнөөдөр мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд “Хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг говийн нөхцөлд устгах арга ажиллагааг сургуулилах “Сэлэнгэ-2017” хээрийн сургуулилтад манай улсаас 500 хүртэлх тооны алба хаагч оролцоно. Сургуулилт энэ сарын 26-наас ирэх сарын 9-ний хооронд Монголд болно” гэжээ.
Оросын тал сургуулилтын үеэр 100 гаруй тооны зэвсэг болон техник хэрэгсэл, тухайлбал хуягт тээврийн хэрэгслүүд , "Т-72B3" танк, минамётын батарей, "БМ-21 Град" пуужинт артиллер ашиглах ажээ.
http://tass.com/defense/960716
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Auguu ih oros oron Mandan badrag oros mongoliin ARD tumen ah duurgiin barildlagatai yamarch ued orosiin ARD tumen ih zereg mongoliig hamgaalna nairamdal drujba
Малаа чиний наад орос ах нар чамайг нохой л гэж харна. Аливаа улс хоорондын харилцаанд ах дуу гэж юм байдаггуй юм. Зевхен эрх ашиг бий. Оростой найзалсан хун сухээ бас бэлд гэж казакстанчууд щугээр нэг хэлээгуй юм шуу
өмхий ардчилсан хужаа нар их айх юм?