Хильдесхайм хотоос олдсон тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

Нийтэлсэн: 2017-08-17 16:18:38

ХИЛЬДЕСХАЙМ. /welt/. Германы Өмнөд Саксон мужийн Хильдесхайм хотоос олдсон дайны үеийн тэсрэх бөмбөгийг шөнийн турш ажиллан аюулгүй болгосоны дараа 22 мянга орчим ард иргэд өнөөдөр гэртээ буцаж очих боломжтой боллоо гэж тус хотын захирагч мэдээлжээ.  
 
Хильдесхайм хотын захирагч Инго Майер мэдэгдэлдээ "Тэсрэх бөмбөгийг аль болох богино хугацаанд аюулгүй болгохын тулд тус хотод амьдардаг 20 мянга орчим оршин суугчдийг 800 орчим бие бүрэлдэхүүнтэй албан хаагчид маш богино хугацаанд амжилттай нүүлгэн шилжүүлсэн" гэжээ.
 
Түүхт хотын төв хэсэгт барилга дээр ажиллаж байсан барилгачид лхагва гарагийн үдээс хойш дэлхийн II  дайны үеийн британийн тэсрэг бөмбөг олсон тул 1 км-ийн ойр орчим амьдарч буй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх болсон байна. Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг, зарим албан газруудын жигдэрнэ гэж тус хотын захирагчийн албанаас мэдэгджээ. 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: