Багш нар цалингийн доод хэмжээгээ 1.6 сая төгрөг хүргэхийг шаардав

Нийтэлсэн: 2017-08-17 16:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооноос багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг энэ оны есдүгээр сард багтаан 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг Засгийн газраас шаардлаа. Шаардлага биелүүлэхгүй бол ирэх хичээлийн жилийн эхний өдрөөс хугацаагүй ажил хаялт зарлана гэв.  
 
Хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/ болон ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нараас бүрдсэн “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” /БЦНТХ/-ны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Түр хорооны ерөнхий зохицуулагч н.Мөнхтуяа болон н.Бат-Эрдэнэ, н.Лувсандорж, н.Пүрэвсүрэн, н.Энх-Амгалан болон түр хорооны гишүүд оролцсон юм.
 
Түр хорооноос энэ сарын 10- ны өдрөөс  өнөөдрийг хүртэлх хугацаанд “Багшдаа тусалъя", "Багш багшаа хайрлая” фейсбүүк группт явуулсан санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газарт дараах дөрвөн заалт бүхий гурван шаардлагыг хүргүүлж байгаа аж. 
 
Үүнд:
Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/ болон ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг 2017 оны есдүгээр сард багтаан 1 сая 600 мянган төгрөгт хүргэх, 
Багш мэргэжлийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тооцож төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх, багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгож мөрдөх,
2020 он гэхэд боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг 2500 ам.долларт дүйцэх хэмжээнд хүргэх, багшийн цалин хөтөлбөрийг 2017 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх” зэрэг багтаж байна. 
Уг шаардлагын хариуг энэ сарын 24-ний өдөрт багтаан “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-нд ирүүлэхийг шаардсан юм. Одоогийн байдлаар Түр хороонд 18 аймаг, гурван хот, есөн дүүргийн 30 гаруй мянган багш нэгдээд байна. Хэрэв шаардлагыг үл тоож, арга хэмжээ аваагүй тохиолдолд 2017-2018 хичээлийн жилийн эхний өдөр болох есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяж, цаашид үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрүүдийг ашиглах болно гэдгээ мэдэгдсэн юм.
 
Өнөөдрийн байдлаар багшийн үндсэн цалин ТҮБД-4  буюу 535-608 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ шатлалын үндсэн цалингаар багш өөрийн ахуйн амьдрал болоод ажил албаа мэргэжлийн түвшинд явуулахад хүндрэлтэй. Дийлэнх багш нар цалингийн зээлтэй бөгөөд зээлийн хүү өндөр учир гар дээрээ авч буй мөнгө хүрэлцэхгүй байгааг тайлбарлаж байсан юм.
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. Boditoi um hysehgyi dee

    Zochin, 2017-08-17 21:12:52, 202.179.4.250Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. bytehgyi um neheed,bysad tord azilladag emcz subilgczid cagdaa nar bas calingaa nemeecz gene bzdee.harin cn bagcz nar noirgui honodog emcz naraas iluu calintai,

    zocin, 2017-08-18 00:58:39, 83.6.90.174Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. багшийн цалинг нэмэх нь зүйтэй. гэхдээ энэ шаардаж байгаа цалингийн хэмжээнд багш нарын маань мэдлэг чадвар хүрэх үү гэдэг нь тун ч эргэлзээтэй дээ.

    Зочин, 2017-08-18 09:45:58, 71.231.68.166Хариу бичих

  6. Менге дагаад хариуцлага гэж байх естой. Хеделмерт нь тохируулаад 2 сая хуртэл нэмэх хэрэгтэй. Хариуцлагыг нь бас ендерсуулэх шаардлагатай.

    Зочин, 2017-08-18 11:33:23, 183.81.171.150

    Таны нэр:

    Тайлбар:

  7. багш нар зээлээ төлөөд гар дээрээ 100.мянга хүрэхгүй цалин авдаг энэ нь өнөөгийн нийгэмд тийм хангалттай мөнгө мөн үү? тэд ч бас үр хүүхэдтэй биз дээ.

    Зочин, 2017-09-05 12:33:59, 202.179.10.30Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: