sonin.mn
МАДРИД. /PrensaLatina/. Испанийн эргийн харуулын албаныхан өнгөрсөн 24 цагийн дотор 600 цагаачийг аварсан гэж тус улсын холбогдох албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ.
 
Тэд Колумбаас явж байсан 15 завинаас 600 цагаачийг аварсан аж. Цагаачдын 35 нь хүүхэд гэнэ.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Испанид өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин олон буюу 9000 гаруй цагаач, дүрвэгч очоод байна.
 
Олон улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын хэвлэлийн төлөөлөгч энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ “Энэ онд Испанид далай тэнгис гатлан очих цагаач дүрвэгчдийн тоо Грект очих цагаачдын тооноос ч давж магадгүй” гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Италид он гарснаас хойш энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд Испанид очсонтой харьцуулшгүй олон буюу 96861 дүрвэгч очжээ.
 
Өнгөрсөн зургадугаар сард Ливиэс Италийг зорьж байсан 5000 орчим хүнийг Италийн эргийн харуулууд нэг хоногийн дотор аварч байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг