"Биелэшгүй даалгавар 6" кино гарах хугацаанд Том Крузын гэмтэл нөлөөлөхгүй

Нийтэлсэн: 2017-08-17 11:52:11

НЬЮ-ЙОРК./TASS/. “Биелэшгүй даалгавар 6” /Mission: Impossible 6/ адал явдалт киноны зургаа дахь ангийн зураг авалтын ажил тус киноны гол дүрийн жүжигчин Том Круз гэмтэл авсантай холбоотойгоор түр зогсоод байсан юм. Гэсэн хэдий ч киног ирэх оны зун гаргах төлөвлөгөө өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тухай лхагва гарагт Reiters агентлаг “Paramount Pictures” киностудийн мэдэгдлийг иш татан мэдээлжээ.
 
Тус киног үзэгчдэд 2018 оны 7 дугаар сарын 27-нд танилцуулах ёстой ба Америкийн “Variety” сэтгүүлд мэдээлснээр, зураг авалтын ажлыг 1,5-3 сарын хугацаагаар зогсоосон байгаа аж.
 
Тус киноны зураг авалтын үеэр Т.Круз орлон тоглолтын үзүүлбэр гүйцэтгэх үеэрээ тавхайн үенийхээ хоёр ясыг хугалжээ. Өдгөө 55 настай жүжигчин үсрэлтийнхээ даялалыг буруу тооцоолсны улмаас дээврийн ирмэгт хөлөө хүчтэй цохин гэмтээжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: