sonin.mn
КИОТО. /japantimes/. Хөнгөн жинтэй автомашин үйлдвэрлэх гэсэн дэлхий нийтийн чиг хандлага Японы зарим нэг автомашин үйлдвэрлэгчдийг нэгэн шинэ нээлтэнд хөтөлж байгаа бөгөөд энэ нь төмрийг модоор орлуулах явдал юм. 
 
Японы судлаачид болон автомашины эд анги үйлдвэрлэгчид модоор хийсэн материал нь төмрөөс тав дахин хөнгөн, тав дахин бат бөх чанартай болно гэж үзэж байна. 
 
Хэдийгээр карбонд суурилсан материал нь cellulose nanofiber гэх энэхүү материалын гол өрсөлдөгч хэвээр байж үйлдвэрлэлд нэвтрэхэд их хугацаа шаардах боловч энэ нь хэдэн арван жилийн дараа төмрийг бүрэн орлоно гэж тэд үзэж байна. 
 
Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машиныг голлон үйлдвэрлэж эхэлж байгаа тул автомашины жинг багасгах нь маш их ач холбогдолтой юм. Аккумлятор хэдий үнэтэй боловч хамгийн чухал эд анги. Тиймээс автомашины жин багасна гэдэг бол машиныг ажиллуулахад цөөн тооны аккумлятор хэрэглэж, зардал харьцангуй багасна гэсэн үг юм.
 
"Toyota Motor" корпорацийн автомашины эх биеийн дизайны төслийн ахлах менежер Масанори Мацуширо “Хөнгөн жин бол бидний мөнхийн сэдэв” гэж хэлсэн байдаг. 
 
Киото их сургуулийн судлаачид Тоёотагийн эд анги ханган нийлүүлэгч Дэнсо /Тоёотагийн хамгийн том нийлүүлэгч/ болон Дайко-Нишикава зэрэг томоохон корпорациудтай хамтран cellulose nanofiber-ээр хийсэн пластик материал дээр ажиллаж байна. Үүнийг хийхдээ модны үртсийг хэдэн зуун микрон /милиметрийг мянга хуваасантай тэнцэнэ/ хэмжээтэй болгон жижиглэн гаргаж авдаг байна.
 
Нано нийлэг эдээр үзэгний бэхнээс авахуулаад шилэн бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байгаа боловч автомашинд хэрэглэж болох эсэхийг “Киото үйл явц” боловсруулах арга шийднэ. Энэ нь модны үртсийг химийн найрлагад оруулж пластик эдтэй нийлүүнэ. Энэ үйл явц дундаа нано эд болгон бутлах юм. Энэ арга бусад үйлдвэрлэлийн зардлыг бусад үйлдвэрлэлтэй харьцуулахад тав дахин багасгаж байгаа юм.
 
Уг судалгааг удирдаж буй Киото их сургуулийн профессор Хироаки Яано “Энэ бол хамгийн хямд өртөгтэй, хамгийн өндөр бүтээмжтэй cellulose nanofiber-ийн хэрэглээний тухай асуудал. Тиймээс бид үүнийг автомашин болон нисэх онгоцонд хэрэглэхийг зорьж байгаа юм” гэж нэгэн ярилцлагын үеэр хэлжээ.
 
Тус их сургууль автомашины эд анги ханган нийлүүлэгчидтэй хамтран cellulose nanofiber-ээр бүтээсэн эд анги суурилуулсан загварын машиныг 2020 он гэхэд бүтээхээр төлөвлөж байгаа аж. Автомашин үйлдвэрлэгчид мөн өөр төрлийн хөнгөн жинтэй материал ашиглаж байна. BMW корпораци “i3” хэмээх бага оврын цахилгаан машин болон 7 цувралын машинууддаа хүчитгэсэн карбон эд бүхий полимер ажиглаж байгаа боловч маш их төмөр, хөнгөн цагааны орц бүхий хайлш хэрэглэж байна. Учир нь эдгээр нь хамгийн хямд зардлаар бүтдэг бөгөөд дахин ашиглах боломжтой байдаг.
 
Нэг кг жинтэй cellulose nanofiber-ийг их хэмжээгээр үйлдвэрлэх зардал одоогийн байдлаар 1000 иентэй тэнцэж байна. Энэ бүтээгдэхүүнийг пластик эдтэй урвуулан үйлдвэрлэх тул эдийн засгийн үр ашгаа өгч, зардлыг 2030 он гэхэд хоёр дахин бууруулах юм. Ингэснээр одоогийн байдлаар 1 кг нь 2 доллар буюу 220 иентэй тэнцэж буй төмрийн болон хөнгөн цагааны орц ихтэй хайлштай өрсөлдөхүйц хэмжээнд очно.
 
2025 он гэхэд карбонд суурилсан материалын үнэ нэг кг нь 10 орчим доллар болж буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Төмрийн болон хөнгөн цагааны орц ихтэй хайлш нилээд хэдэн жилийн турш ашиглагдсан хэвээр байх боловч автомашины эд анги үйлдвэрлэгчид cellulose nanofiber гэх мэт шинэ материалыг ашиглан машины эд анги үйлдвэрлэх талаар бодолтой байх хэрэгтэй гэж шинжээчид дүгнэж байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг