Дайн дэгдсэн тохиолдолд Хятад улс нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадна

Нийтэлсэн: 2017-08-11 14:32:46

БЭЭЖИН./TASS/. АНУ, Умард Солонгосын хооронд дайн дэгдсэн тохиолдолд хүртэл нөхцөл байдлыг хяналтандаа байлгахад шаардагдах бүх хөшүүрэг Хятад улсад байгаа ажээ. Энэ тухай баасан гарагт “Global Times” сонинд мэдээлжээ.
 
“Солонгосын хойгт дайн байлдаан үүсгэх сонирхол Пхеньян, Бээжингийн алинд ч байхгүй гэдгийг сануулах цаг нь болж. Үүний зэрэгцээ Хятадын тал ийм хямрал мөргөлдөөн гэнэт үүссэн байлаа ч бид нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадна. Үүнээс гадна, Умард Солонгос ноцтой сүйрэлд орох болно гэж бодож байна” хэмээн Шанхайн Фуданийн их сургуулийн Солонгос судлалын төвийн захирал Жэн Зиюна ярьсныг тус сонинд иш татан мэдээлжээ.
 
Түүний хэлснээр, тус бүс нутагт тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх нь Пхеньяны эрх ашигт ч нийцэж байгаа ажээ.
 
Хятадын пуужингийн зэвсэглэлийн салбарын нэр хүнд бүхий цэргийн шинжээч Сүн Жунпин дээрх бодолтой санал нийлжээ. “Умард Солонгосын “Хвасон” пуужинг харвах бэлтгэл хийхэд тухайлбал, түлшээр цэнэглэхэд нэлээд цаг хугацаа шаардагдана, бас хөөргөх талбай руу хүргэхэд цаг хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд АНУ, түүний холбоотнуудын сансрын хиймэл дагуулууд эдгээр цэнэгт хошууг илрүүлэн устгах бүрэн боломжтой” хэмээн тэр онцлон дурджээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

    зочин, 2017-08-11 17:31:59, 103.212.116.120Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

    зочин, 2017-08-11 17:32:11, 103.212.116.120Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. munhnaran eej munhnaran eej

    Зочин, 2017-08-11 23:59:23, 66.181.185.78Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. munhnaran eej munhnaran eej

    Зочин, 2017-08-11 23:59:37, 66.181.185.78Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: