sonin.mn
БЭЭЖИН./TASS/. Хятад, Америкийн хэсэг эрдэмтэд Хятадын Ляонин, Хэбэй мужийн нутаг дэвсгэрээс манай гараг дээр 160 сая жилийн өмнө амьдарч байсан эртний сүүн тэжээлтэн амьтны чулуужсан араг яс байгааг илрүүлжээ. Энэ тухай пүрэв гарагт “Sina” мэдээллийн сайтад мэдээлжээ.
 
Эрдэмтдийн ярьснаар, дээрх жижгэвтэр амьтад нь гадаад байдлаараа нисдэг-хэрэмтэй төстэй ба урд хойд хоёр мөчөө холбосон, тэнийлгэн агаарт нисдэг сарьстай байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү олдвор нь археологчдын урьд өмнө нь олж илрүүлж байсан ижил төстэй олдворуудаас 110 сая жилээр илүү эрт байгаа аж. Дээрх олдсон амьтны урт нь 4-5 см-т хүрч байгаа ба уг амьтад гадуураа нэлээд өтгөн сахлаг үстэй байсныг тогтоосон байна.
 
Одоогийн байдлаар, Бээжингийн байгаль шинжлэлийн музейн мэрэгжилтнүүд дээр олдворын судалгааг хийж байгаа аж. Энэхүү шинэ олдвор нь нэн эртний сүүн тэжээлтэн амьтдын түүхэнд хувь нэмэр оруулж, Юрийн үеийн олон төрөлт амьтны ертөнцийн талаар дэлгэрэнгүй төсөөлөлтэй болгоно гэж эрдэмтэд найдаж байгаа юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг