sonin.mn
ЧӨНДҮ. /Xinhua/. Хятадад нэгэн автобус туннелийн хана мөргөн осолдсоны улмаас 36 хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртжээ.
 
 Энэ осол урьд шөнө болсон байна. Автобус Сычуань мужийн төв Чөндү хотоос Хөнань мужийн Луоян хот руу явж байсан аж.
 
Аврах ажиллагааг шуурхай өрнүүлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
 
Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Тус улсад олон хүний аминд хүрсэн зам тээврийн осол байнга шахуу болж байдаг ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг