"Facebook" компани "watch" дүрс бичлэгийн платформыг нэвтрүүлнэ

Нийтэлсэн: 2017-08-11 10:18:57

НЬЮ-ЙОРК./TASS/. “Facebook” нийгмийн сүлжээ дүрс бичлэгийн блог болон төрөл бүрийн үйл явдал, шоуны шууд дамжуулалтыг байршуулахад зориулсан “Watch” тусгай дүрс бичлэгийн платформыг удахгүй нэврүүлэх гэж байгаа тухайгаа зарлажээ. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ. 
 
“Бид “Facebook” дээр дүрс бичлэгт нэвтрүүлэг хийхэд зориулсан “Watch” гэдэг шинэ платформыг танилцуулж байна. Уг платформ нь гар утас, ширээний компьютер, нөүтбүүк түүнчлэн телевизорын хавсралтуудад ашиглах боломжтой байх юм” гэж уг мэдээлэлд дурджээ.
 
Түгээмэл хэрэглэх болсон “Youtube”-ээс ялгаатай нь гэвэл уг платформ дээр зар сурталчилгааг /ролик/ хүссэн бүхэн байршуулах боломжтой, “Watch” нь Facebook компанитай байгуулсан гэрээний хүрээнд хийгдэх зохиогчийн шоуг нийтлэхэд тусгайлан зориулагджээ. Хэрвээ зохиогч өөрийн төсөлдөө рекламны завсарлага тусгах юм бол зар сурталчилгаа өгөгчдөөс ирэх орлогын 45 хувийг Facebook компани авах ажээ.
 
Шинэ платформ дээр хэд хэдэн видеороликын бүлгүүд байх ба тухайлбал, “Хамгийн их хэлэлцэгдсэн” өөрөөр хэлбэл хамгийн их коммент авсан, “Хамгийн инээдтэй” хэрэглэгчдээс хамгийн олон “Ха-ха” эможоор тэмдэглэгдсэн, “Миний найзууд юу үзэж байна вэ” найз-хэрэглэгчдийн дунд хамгийн их түгээмэл үзсэн видео зэрэг байх аж.
 
Энэхүү шинэ үйлчилгээ эхлээд АНУ-ын оршин суугчдад хүртээл болох бол улмаар бусад орнуудад тархах ажээ. Харин яг хэдийд шинэ бүтээл гарах нь тодорхойгүй байгаа юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: