sonin.mn
ЛОНДОН./BBC/. Гэр бүл салалт нь зөвхөн сэтгэл зүрхийг шархлуулаад зогсохгүй эхнэр, нөхөр хоёрын эд зүйлсийг нь ч сүйтгэдэг байна. Японд нэгэн гэр бүл салсны золиосонд 54 ширхэг хийл хөгжим сүйджээ.
 
Японы цагдаа нар салсан нөхрийнхөө хийлийн цуглуулгыг нь сүйтгэсэн байж магадгүй гэж сэжиглэн нэгэн эмэгтэйг баривчилжээ. Цуглуулгын нийт үнэ 105,9 сая иенээр /950 000 доллар/ хэмжигдэж байгаа аж.
 
Цагдаагийн газрын мэдээлснээр, сэжиглэгдэж буй 34 настай нэгэн эмэгтэй Нагоя хот дахь салсан нөхрийнхөө байранд дайран орж, хийл хөгжилнүүдийг нь эвдэн сүйтгэжээ. Түүний нөхөр нь энэ үед томилолтоор явсан байжээ.
 
Энэ хэрэг явдал нөхрөөсөө салж байж үед буюу 2014 онд болжээ. Харин дээрх эмэгтэй хөгжимд нь гар хүрээгүй гэж мэдүүлж байгаа гэнэ.
 
Эмэгтэйн нөхөр байсан 62 настай Норвегийн иргэн хийл хөгжим үйлдвэрлэн, борлуулдаг байжээ.
 
Түүний цуглуулгын хамгийн үнэтэй хийл нь 50 сая иений /450 мянган доллар/ үнэтэй итали хийл байсан аж.
 
Японы хэвлэлүүдэд бичсэнээр, дээрх эмэгтэй Хятадын иргэн бөгөөд түүнийг Хятадаас Токиод буцаж ирэхэд нь баривчилжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг