sonin.mn
НЬЮ-ЙОРК. /BBC/. Алдарт "Linkin Park" хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 41 насандаа нас барсан тухай Лос-Анжелес хотын шүүх эмнэлгийн ажилтан мэдээлжээ. Ч.Беннингтон өөрийгөө дүүжлэн амиа хорложээ.
 
Түүний цогцсыг орон нутгийн цагаар 09:00 цагт хувийн байшингаас нь олсон байна. Ч.Беннингтон энэ оны 5 дугаар сард амиа хорлосон "Soundgarden" хамтлагийн гоцлол хөгжимчин Крис Корнеллтэй ойр дотно найзууд байсан ажээ.
 
1966 онд байгуулагдсан "Linkin Park" хамтлаг нь 70 сая гаруй ширхэг цомог борлуулж, хоёр удаа "Грэмми" шагналыг хүртэж байсан юм. Энэ хамтлагийн олон дуу хит болж байсан бөгөөд тэдгээрийн дотор "Faint", "In The End", "Crawling" зэргийг дурдаж болно. Тус хамтлаг реппэр Jay-Z-тэй хамтран дуулж байжээ.
 
“Meteora” цомог нь 2003 онд Billboard-200 жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд бүх цаг үеийн инди-рокын рекордыг эвдэж байсан юм.  "Linkin Park" хамтлаг ирэх долоо хоногт аялан тоглолт хийх гэж байв.
 
Тэрбээр хоёр удаа гэрлэхдээ 6 хүүхэдтэй болжээ. Талийгаач олон жилийн турш архи болон мансууруулах бодисын хамаарлаас ангижрахын төлөө тэмцэж байсан бөгөөд тэрбээр хүүхэд ахуй насандаа хэрцгий балмад явдлын хохирогч болж байсны улмаас амиа хорлох тухай бодож байсан гэдэг. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг