sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Юрий Гагарины сансарт ниссэн тухай эх баримт пүрэв гарагт Нью-Йорк хотод болсон Sotheby’s компанийн  дуудлага худалдааны явцад 47 500 доллароор зарагджээ.
 
Тус компанийн төлөөлөгч Мидори Танака дуудлага худалдаа эхлэхийн өмнө “Зөвлөлтийн сансрын хөтөлбөртэй холбоотой 10 эд зүйл, тэдгээрийн дотор Юрий Алексеевич Гагарины түүхэн нислэгийн тухай баримтыг дуудлага худалдаанд оруулж байна” гэсэн юм.
 
Чкаловын нэрэмжит Нисэхийн төв клубын бланкан дээр англи хэлээр бичигдсэн эх баримтыг “ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин 1961 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр  “Восток” сансрын хөлгөөр хийсэн сансрын анхны нислэгийн бүртгэл” гэж гарчиглажээ. Уг баримт бичигт Ю.Гагарины сансрын нисэгчийн өмсгөлтэй /скафандр/ гэрэл зургийг хавсаргасан байна. Энэхүү албан ёсны баримт бичгийг Олон улсын нисэх хүчний холбоонд явуулахаар бэлтгэсэн байжээ.
 
Баримт бичгийн дуудлага худалдааны анхны үнэ нь 50-80 мянган доллар байсан аж.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг