"Оскар"-ын шагналтан Мартин Ландау нас нөгчжээ

Нийтэлсэн: 2017-07-17 15:47:03

ВАШИНГТОН./TASS/. “Эд Вүүд” гэдэг киноны дүрээрээ “Оскары”-ын шагнал хүртэж байсан Америкийн жүжигчин Мартин Ландау 89 насандаа таалал төгссөн тухай ням гарагт “Associated Press” агентлаг мэдээллээ.
 
Тус агентлагийн мэдээлснээр, М.Ландау бямба гарагт өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт нас баржээ. Тэрбээр ямар өвчнөөр өвчилсөн талаарх мэдээлэл алга байна.
 
Мартин Ландау “Биелшгүй даалгавар” /1966-1969он/ телевизийн цуврал олон ангит киногоороо үзэгчдийн сайн танил болсон жүжигчин бөгөөд тэрбээр уг кинонд тоглосон дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр удаа хүртэж байсан юм. Жүжигчин Мартин Ландаугийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн түүний нэрийг Холливүүдийн алдрын танхимд мөнхөлжээ.
 
“Оддын зам” /Star trek/ телевизийн цуврал киноны найруулагч Жин Родденберри тухайн үедээ тус киноны нэг дүрд тоглохыг М.Ландауд санал болгож байсан боловч нэрт жүжигчин татгалзсан хариу өгч байв.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: