Орос улсад амралтын өдрүүдэд архи худалдахыг хориглож магадгүй

Нийтэлсэн: 2017-07-17 12:58:26

МОСКВА./TASS/. Хүн амын дунд эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн бодлогод амралтын өдрүүдээр согтууруулах ундаа худалдахыг хориглох тухай зүйл заалтыг оруулах асуудлыг ОХУ-ын Эрүүл мэндийн яам хэлэлцэж байна. Энэ тухай даваа гарагт “Известия” сонин тус яамны эрдэм шинжилгээ судалгааны төвийн мэдээллийг иш татан уламжиллаа.
 
Тус төвийн боловсруулсан стратегийн төсөлд, амралтын өдрүүдээр архи  согтууруулах ундаа худалдаалахыг хориглох тухай заалт тусгагдаагүй байгаа аж. “Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хязгаарлах арга хэмжээг бид үр дүнтэй гэж үзэж байгаа. Харин энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яам бусад яам, газруудтай хамтран хэлэлцэж байна” гэж тус төвийн хэвлэлийн алба мэдээлжээ. Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь одоохондоо боловсруулалтын шатандаа явж байгаа, уг санаачилгыг шинжээчдийн хүрээнд хэлэлцэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам дурдлаа.
 
Бүс нутгуудийн удирдлагын хувьд, архи, согтууруулах ундааг жижиглэнгээр худалдах хугацаа, нөхцөл, худалдах газрын талаар хязгаарлалт тогтоох, тэр дундаа худалдахыг бүрэн хориглох эрхтэй гэдгийг Эрүүл мэндийн яам дурджээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Архины унэл осохоос биш орос архичидийг энэ хорио хогсоохшуйшд!Эр эм хогшин залуугуй бугд архичингууд

    Зочин, 2017-07-17 15:53:51, 5.22.233.42Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Орос Монгол 2-ын архитай тэмцсэн түүх нь сайнаасаа саар үр дагавар л авчирдаг даа.Гэрээр архи хийдэг самогонщикууд л хөгжинө, хөлжинө.

    Самогон л хөгжинө дөө, хэ хэ хэ., 2017-07-17 16:57:34, 203.91.115.38Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Orosuud heregjuulj chadnaa.ih guren l ih guren

    Зочин, 2017-07-18 00:08:52, 109.45.2.212Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: