sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна.
 
Өчигдөр буюу энэ сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, 3 удаа үүл буудаж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн 5 удаа үүл буудаж бороо орууллаа. Үүний үр дүнд тус суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулаад байна.
 
 
Түүнээс гадна 27 сая төгрөгийн 5 төхөөрөмжийг сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө. БОАЖЯ-ны ажилчдын нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч Батсүмбэр сумын ЗДТГ-т хандивлажээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг