sonin.mn
ШАНХАЙ./ВВС/. Мухар сүсэгтэй, өндөр настай нэгэн эмэгтэй аз хийморийг бэлгэдэн нисэх онгоцны хөдөлгүүр рүү зооснууд шидсэний улмаас Шанхай хотоос Гуанжоу руу хөөрөх гэж байсан нислэг саатсан тухай Хятадын иргэний агаарын тээврийн “China Southern Airlines” компани мэдэгдлээ.
 
Өчигдөр 80 настай эмэгтэй онгоцонд суухаар явж байхдаа нисэх онгоцны хөдөлгүүр рүү  аз хийморь хүсэн зооснууд шидсэн байна.
 
Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө “зорьсон газартаа сайн явж хүрэхийг бэлгэдэн зооснуудыг шидсэн” гэжээ.
 
Түүний шидсэн есөн зоосны ердөө нэг нь хөдөлгүүрт орсон боловч 150 зорчигчийг онгоцноос буулгаж, нислэгийг хэдэн цагаар хойшлуулахаас аргагүйд хүрсэн байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг