sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын "Samsung electronics" корпораци ирэх сард "Galaxy Note 7"-ийн шинэчлэгдсэн хувилбарыг зах зээлд гаргахаар болжээ.
 
Албаны эх сурвалжийн мэдээллээр, уг шинэ хувилбар нь "Galaxy Note FE" нэртэй байх бөгөөд түүнийг 700 мянган вон буюу 616 ам.доллароор 7 дугаар сарын 7-ноос эхлэн худалдаалах юм. 
 
"Galaxy Note 7"-г цэнэглэж байх явцад шатсан гэх гомдлуудын дагуу өнгөрсөн онд уг гар утсыг үйлдвэрлэх, борлуулахыг зогсоогоод байсан юм. Шатсан шалтгааныг судалж үзээд авагддаггүй зай хураагуураас болж шатсан гэх дүгнэлтийг хийжээ. Шинээр гарч байгаа загварын зай хураагуур нь урьд өмнөхөөс илүү жижигхэн болж байгаа аж. 
 
"Samsung" компани хэрэглэгчдээсээ эргүүлэн татсан утаснууд болон борлуулаагүй байгаа бүх утаснууд нь хүрээлэн буй орчинд нөлөөлдөг гэх шүүмжлэлийг няцаах зорилгоор "Note FE" загвараа ийнхүү гаргах гэж байна. 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг