sonin.mn
НИАМЕЙ. /trend/. Нигер улсын төвийн бүсийн нутаг болох Сегдиний ойролцоо 52 дүрвэгч амиа алдсан тухай BBC агентлаг мэдээлжээ.
 
Тухайн үед 75 орчим дүрвэгч 3 машинд хуваагдан явах байсан боловч зуучлан тээвэрлэгч этгээдүүд аюулаас хамгаалах албаныханд баригдахаас болгоомжлон тэднийг орхиод явжээ. Хэдэн арван хүний цогцсыг олсон бол 23 хүнийг амьд мэнд хотод хүргэсэн боловч тэдний нэг нь нас барсан байна.
 
Африкийн цагаачид Ливид хүрч, улмаар Газар Дундын тэнгисээр дамжин Европт очихын тулд эхлээд цөлийг гаталдаг. Энэ нь цөөхөн хэдхэн тээврийн хэрэгсэлд олноороо шахцалдан сууж зорьсон газартаа хүрэх гэсэн амь насаараа дэнчин тавьсан аялал болдог байна.
 
Хоёр долоо хоногийн өмнө Нигерийн цэргүүд Сахарын цөлд явж байсан 92 цагаачийг үхлийн ирмэгт ирчихээд байхад нь аварчээ. Тэдгээр цагаачид нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан бөгөөд тэдэнд ямар ч хоол хүнс, ус байхгүй байлаа. 
 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг