sonin.mn
СТОКГОЛЬМ. /Reuters/. 2011 оноос хойш Мали улсад “Аль-Каида” бүлэглэлийн барьцаанд байсан Шведийн иргэн Йохан Густафссон суллагджээ. 
 
Шведийн Гадаад харилцааны сайд Марго Уолстрёмын мэдэгдсэнээр, 42 настай Й.Густафссон даваа гарагт Африкаас Швед рүү онгоцоор иржээ.
 
Магрибын орнуудад террорист ажиллагаа явуулдаг "Аль-Каида”  бүлэглэл 2011 онд Густафссоныг өөр хоёр хүний хамт барьцаалсан бөгөөд нөгөө хоёр хүн нь 2015 онд Францын тусгай хүчний явуулсан ажиллагааны үеэр суллагдсан байна.
 
Шведийн ГХЯ, цагдаа болон “гадаадын албаны хүмүүс” ихээхэн хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласны дүнд Й.Густафссоныг суллуулж чадлаа гэж хатагтай М.Уолстрём мэдэгджээ.
 
2013 оны нэгдүгээр сард Франц улс цэргүүдээ Малид байрлуулахаас өмнө  “Исламын Магриб дахь Аль-Каида”  бүлэглэл нь барууны орнуудын олон тооны иргэнийг барьцаалсан юм.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг