sonin.mn
МОСКВА. /Russia today/. ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Умард флотын "Юрий Долгорукий" шумбагч хөлөг онгоц Баренцын тэнгисээс  “Булава” загварын тив алгасах баллистик пуужинг харван  туршсан  тухай Оросын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдлээ. 
 
“Project 955 'Borey” ангиллын стратегийн "Юрий Долгорукий" пуужинт шумбагч хөлөг онгоц  "Булава" тив алгасах баллистик пуужинг Баренцын тэнгисээс Камчатк дахь Кура туршилтын талбай рүү амжилттай харван туршсан гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна. Байлдааны сургалтын төлөвлөгөөний дагуу пуужинг усан дороос харвасан байна. Тив алгасах баллистик пуужин төлөвлөсний дагуу байгаа оножээ.
 
"Юрий Долгорукий" шумбагч хөлөг онгоц бол ОХУ-д үйлдвэрлэсэн, “Project 955 'Borey” ангиллын цөмийн баллистик пуужин тээгч шумбагч хөлөг онгоц юм. Одоогийн байдлаар ОХУ нь орчин үеийн стратегийн 8 пуужинт шумбагч онгоцтой аж. Тус улс энэ тоог 13-т хүргэх, тэдгээрийн дотор "Булава" пуужингаар зэвсэглэсэн "Borey" ангиллын 7 шумбагч хөлөг онгоцтой болох зорилт тавиад байгаа ажээ. 
 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг