sonin.mn
БАНГКОК. /Kyodo/. “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр” буюу өчигдөр Таиландад 9 тн хууль бус мансууруулах бодисыг устгажээ.
 
Их хэмжээний мансууруулах бодисыг тус улсын төвийн нутгийн Аюттаяа мужид хорт бодис задрахаас сэргийлэх тусгай төхөөрөмжийг ашиглан шатааж устгасан байна.
 
Мансууруулах бодис үйлдвэрлэгч хөрш улс орнуудаас, тухайлбал Мьянмараас хууль бусаар хар тамхи хил давуулах нь нэмэгдэх болсонтой холбоотойгоор Таиландын холбогдох албаны хүмүүс сүүлийн жилүүдэд хар тамхи хураан авах нь эрс нэмэгджээ.
 
Ялангуяа, энэ он гарснаас хойш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин их хэмжээний метамфетамин буюу мөс хэмээх мансууруулах бодисыг хурааж авсан байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг