sonin.mn
БОГОТА. /ВВС/. Колумбын баруун хойд нутгийн усанд жуулчид тээвэрлэж явсан гатлага онгоц живжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ ослын улмаас есөн хүн амиа алдаж, 30 орчим хүн сураггүй болсон байна.
 
Осол өчигдөр тус улсын Гуатапе хотын ойролцоо болжээ. Олон давхар  гатлага онгоцонд 170 гаруй  хүн сууж явсан гэсэн мэдээлэл байна.
 
Аврагчид 133 хүнийг аварсан аж. Тус улсын цагдаа нар болон гал сөнөөгчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
 
Гуатапе нь Андын нуруунд оршдог бөгөөд усан спорт болон аялал жуулчлалаараа алдартай хот ажээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг