sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс энэ сарын 20-нд дөрвөн тахийг Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшуулжээ.
 
Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцжээ.
 
Монгол улсад 1968 оноос хойш устах аюулд өртөөд байсан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах зорилго өнгөрсөн 25 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад 600 гаруй тахь байгаа юм. Түүнчлэн энэ оны эхний хагас жилд тахийн сүрэг 55 унагаар “бүл нэмээд” байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:Монцамэ агрентлаг