sonin.mn
ПХЬЕНЯН. /Sputnik/. Умард Солонгос улс пуужингийн шинэ хөдөлгүүр туршсан тухай АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ. Уг хөдөлгүүрийг тив алгасах баллистик пуужинд зориулан хийсэн байж магадгүй юм.
 
Туршилтын дүнгийн талаарх мэдээлэл одоогоор алга байна. Умард Солонгос улс Хойд Америкт цохилт өгөхөд бэлэн байхын тулд цөмийн зэвсэгтэй болохыг олон жилийн турш эрмэлзсээр ирсэн билээ. Гурван угсраа хэсэг бүхий тив алгасах баллистик пуужингийн эхний хэсэг хэрхэн ажиллаж байгааг ажиглах зорилгоор уг туршилтыг хийсэн гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна.
 
Умард Солонгос ийм төрлийн туршилтыг гурван удаа хийсэн бөгөөд хамгийн сүүлд хийсэн энэ туршилт нь 3 дугаар сараас хойш хийсэн анхны туршилт юм гэж "Fox News" мэдээлсэн байна.
 
Туршилтыг Юнсонд хийжээ. 
 
АНУ дахь Солонгосын эдийн засгийн хүрээлэнгийн хийсэн судалгаанд дурдсанаар, Умард Солонгос энэ он дуусах хүртэлх хугацаанд хоёр долоо хоногт нэг пуужин хөөргөн турших төлөвтэй байна. 
 
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг