МОСКВА./TASS/. Хүн ам хэт олшрох болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөхөн сүйрэхээс зайлсхийхийн тулд хүн төрөлхтөн Дэлхийгээс ойрын 30 жилийн дотор нүүж эхлэх ёстой. Ийм дүгнэлтийг Их Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг Норвегийн Тронхейм хотод болсон эрдэм шинжилгээний “Starmus” хурлын үеэр хийснийг “The Telegraph” сонинд иш татан мэдээлжээ.
Одон орны физикч С.Хокингийн үзэж байгаагаар, Улаан нүдэн гараг болон Саран дээр суурьшлын бүс байгуулан тэнд ургамал, амьтан, мөөг, шавьжийг аваачсанаар шинэ орчныг бий болгох нь маш чухал байгаа аж.
Хокингийн тэмдэглэн хэлснээр, солиртой мөргөлдөх, дэлхийн агаарын температур нэмэгдэх болон хүн ам хэт олширсны улмаас хүн төрөлхтөн мөхөн сүйрэх нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ.
“Хүмүүс Дэлхийг орхин явах зүйтэй гэдэгт би итгэлтэй байна. Энэ гараг бидний хувьд дэндүү жижигхэн болжээ, манай Дэлхийн нөөц, эх үүсвэр маш хурдан шавхагдан хоосорч байна” хэмээн Хокинг ярьсан байна.
Өмнө нь хүн төрөлхтөнд иймэрхүү хямрал тохиолдож байсан ч шинээр суурьшин амьдрах нөөц газар байсаар ирсэн билээ.
“Колумб шинэ дэлхийг 1492 онд нээснээр шинэ суурьшлыг бий болгосон. Харин одоо бол шинээр суурьших газар байхгүй болжээ. Бидэнд хэтэрхий их давчуу болж байна, тиймээс бидний явж болох цорын ганц газар бол өөр гарагууд” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хокинг цааш нь ярихдаа "эцсийн эцэст Дэлхий солиртой мөргөлдөн сүйрнэ. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл бишээ. Энэ бол физик болон магадлалын онолоор батлагдсан зүйл” гэж батлан хэлсэн байна. Мөн тэрбээр "сансрын судалгааг хөгжүүлэх нь хүн төрөлхтний ирээдүйг эрс өөрчлөөд зогсохгүй ерөөсөө хүн төрөлхтөнд ирээдүй бий юү гэдгийг тодорхойлох гол хүчин зүйл болж магадгүй" хэмээн дүгнэжээ.
О.Барс
Эх сурвалж:Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Одоо хаашаа нүүнээ санаа оноо байна уу?
Алдартай эрдэмтэн гэдгийг нь мэдэх ийм солиотой юм ярьж байх гэж. Гариг эрхэсүүдээ судалж амжаагүй байж.... Зүгээрийн хүмүүсийн сэтгэхгүйгээр тоглож байна
яг зөв
ӨВӨРХАНГАЙ РУУ НҮҮДГИЙМ УУ ДОО
Өөр гарагт очно ш дээ
Эх дэлхийгээ шимэгчлэн хорлож амьдарчихаад одоо нуух юм гэнэ Хумуун терелхтен дэлхий ээжээ хайрлаж амьдраагуйн телее шийтгэл амсах болно
Юунд ингэж хуурамч эрдэмтэдийн нээлт, номонд хууртдаг байнаа. Манай дэлхий цэл залуу байгаа, 1000 жил ч 100 тэрбум хүн ч өлхөн амьдрах нөөц, технологи байна. Харин хүмүүс нь өөрсдөө дэлхийгээ хайрлахгүй л байна даа. Хүмүүсийг албаар ингэж төөрөгдүүлж ядууруулж, цөөлөх гэсэн иллюминатуудын гаргасан үлгэр үүнд хууртаж болохгүй. Зөндөө их нээлтүүд байгаа ч хүн төрөлхтөнд хэрэглүүлэхгүй албаар нууж байгаа бүлэглэл байгаа.
Нүүлгэх пуужинтай буух гаригтай нэг нь нүүнэ л биз,, дээ Үнэн худлыг нь мэдэж итгэхийн аргагүй болсон цаг үед амьдарцгааж байна шүү дээ Элдэв сэтгэл зовоосон юманд итгэж хямарч байхаар Эх болсон газар дэлхийдээ итгэж хайрлаж амьдарцгаая доо Энүүхэндээ л гэхэд солир ирээд мөргөлөө гэхэд нүүх нь бүү хэл бааж ч амжихгүй л үхнэшдэээ
Mongolchuudad hamaagui yum bichehee boli hun turluhtund hamaatai medee bn. Mongolchuud tertee tergui muhuh yostoi malnuud
Ugui odoo nogoo heden malaa yana aa,hurdan udmiin gants hoyor uree baidag...
Naad sejigiin mori ene teriig chn medehgui ee cham shg yamar ork bish mongol mori ch iljig shg namhan yag chamdaa l taarsan yum huurhii... ugzugruugee chihehgui uu
МОНГОЛЧУУДААС БУСАД НЬ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛЦГАА, БИД ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА.
монголчууд дэлхийгээс харин зайлах хэрэгтэй.
хүмүүс мэдэхгүй байгаа зүйл бол үнэхээр маш хурдан эх дэлхийн хамаг баялгийг сорж байгаа
ha ha