sonin.mn
МОСКВА./TASS/.  Дарангуйлагч асан Аугусто Пиночетоос хурааж авсан хөрөнгийг түүний өв залгамжлагчдад буцаан олгох тухай шийдвэрийг Чилийн нийслэлийн давж заалдах шатны шүүх гаргажээ. Уг шийдвэрийг лхагва гарагт тус шүүхийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
 
Шүүхийн шийдвэрийн дагуу Пиночетийн гэр бүлийнх нь мэдэлд байсан 24 үл хөдлөх хөрөнгө, дөрвөн автомашин, нийтдээ 5 сая доллар бүхий банкны дансуудыг нь буцаан олгох юм.
 
Дээрх актив хөрөнгүүдийг гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд нас барснаас хойш битүүмжлэлд байлгах боломжгүй гэж шүүх үзжээ. Үүнээс гадна 2015 оны 5 дугаар сард 6,5 сая доллар завшсан хэргээр 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн одоо чөлөөнд буй цэргийн 6 албан хаагчийн ялын тогтоолыг хүчингүй болгосон аж.
 
Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 2004 онд А.Пиночетын банкны нууц данс АНУ-д байгаа нь илэрсний дараа явуулж эхэлсэн юм. Мөрдөн шалгалтын явцад дарангуйлагч асан ойролцоогоор 21 сая доллароор үнэлэгдэх хэмжээний хөрөнгө цуглуулсан болохыг тогтоосон ба үүнээс ердөө 2 сая долларыг нь л хуулийн хүрээнд олсон мөнгө гэж шүүх үзжээ.
 
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг