Пол Маккартни 75 нас хүрлээ

Нийтэлсэн: 2017-06-19 17:09:35

ЛОНДОН./TASS/. Их Британийн хөгжмийн зохиолч, дуучин, “Битлз” хамтлагийн гишүүн, дэлхийн хамгийн баян хөгжимчин Пол Маккартни 75 насны ойн баяраа тэмдэглэж байна.
 
Энэ үйл явдлыг тохиолдуулан Их Британийн хатан хаан Элизабет II Пол Маккартниг Хүндэтгэлийн одонгоор шагнасан ба уг одонг манай гараг дээр ердөө 65 хүн хүртсэн байдаг аж.
 
П.Маккартни бол алдарт “The Beatles” рок хамтлагийг үндэслэгчдийн нэг юм. Тэрбээр нэг бус удаа “Грэмми”-ийн шагнал, Британийн эзэнт гүрний одонг хүртэж байлаа.
 
2011 онд П.Маккартни Rolling Stone сэтгүүлийн санал асуулгаар бүх цаг үеийн шилдэг гитарчнаар тодорч байсан билээ. Мөн нэрт хөгжимчнийг нэг бус удаа Гиннесийн номонд оруулж байсан юм. Тэрбээр нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа хөгжимчин, хөгжмийн зохиолч болж байжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: