Сонгуулийн өдрөөр согтууруулах ундаа борлуулахыг хориглов

Нийтэлсэн: 2017-06-19 15:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хэд, хэдэн асуудлыг авч хэлэлцлээ.
 
Тодруулбал  хуурайшилтын улмаас ой хээр болон обьектийн  түймрээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллах, зуслангийн хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнс болон гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох хүмүүст анхааруулав. Мөн  Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар, амгалан байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг Хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэгдлээ.
 
Улмаар сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг  дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: